2015
Цагаа олсон дуудлага
2015 оны аравдугаар сар


Цагаа олсон дуудлага

Зохиогч нь Тайваний Тайчунд амьдардаг.

Зураг
Illustration depicting a woman and young woman talking on their cell phones.

Би бага байхдаа Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй байсан. Миний амьдрал үймээн самуунаар дүүрсэн байсан бөгөөд хамгийн хүнд үеүдэд би амиа хорлох талаар ч бодож байв. Тэр үед номлогчид хаалгыг минь тогшсон юм. Надад хамгийн хэрэгтэй зүйл бол сайн мэдээ байсан. Би яг л соронз шиг үүнд татагдсан.

Сүмийн гишүүн болсны дараа саад бэрхшээл маань алга болоогүй ч би чөтгөрийн нөлөөг эсэргүүцэх илүү хамгаалалттай болсон байв. Би амьдралдаа анх удаа аз жаргал ямар байдгийг мэдэрсэн.

Гэсэн хэдий ч сэтгэл санааны хямрал тийм ч амар салаагүй юм. Нэг удаа би дахин бууж өгөхийг хүсэж байлаа. Тэр үед бишопын эхнэр Тин эгч над руу утасдав. Тэр над руу залгах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн гэдгээ хэлсэн. Тэр намайг ямар байгааг асуув. Би түүнд сэтгэлээ уудлан ярьж билээ. Миний хувьд тэр Бурханаас илгээгдсэн тэнгэр элч байсан юм.

Энэ явдал надад үнэхээр урам зориг өгсөн. Миний итгэл хүчирхэгжсэн. Би үхлийг ялж чадах юм шиг санагдаж байлаа. Би Aлма 36:2–3-т гардаг шиг чөлөөлөгдсөн мэт мэдрэмжтэй байв:

“Тэд дарангуйлалд байлаа, … мөн Бурханаас өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байв. …

“… Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ.”

Надад саад бэрхшээл тулгарч байгаа хэдий ч би амар дийлдэхгүй. Бурхан намайг бүхий л бэрхшээл, зовлон шаналалтай үед маань дэмжсээр ирсэн. Тэр намайг сүнслэг шорон, боолчлол, бүр үхлээс аварсан. Тэр бол миний Аврагч.