2019
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас мэндчилж байна!
2019 оны 10-р сар


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас мэндчилж байна!

Зураг
Hello from the Democratic Republic of the Congo

Сайн уу, биднийг Марго, Паоло гэдэг.

Бид Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаар айлчилж байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс төв Африкт оршдог. Энд 80 сая орчим хүн амьдардаг.

Ардчилсан Конго улсын ихэнх хэсэг нь ширэнгэн ойгоор бүрхэгдсэн байдаг. Энэ нь заан, горилл, хирс зэрэг төрөл бүрийн сонирхолтой амьтдын өлгий нутаг юм. Энэ амьтныг окапи гэж нэрлэдэг.

Ардчилсан Конго улс өөрсдийн үзэсгэлэнт уламжлалт урлаг, тэр дундаа модон сийлбэр, нэхмэл сагс, баг зэргээрээ алдартай.

Манай Сүмийн номлогчид 1986 оноос эхлэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хүмүүст зааж эхэлсэн. Одоо бараг 60000 хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг.

Ардчилсан Конгод сүм дээр ихэнх хүн нь францаар ярьдаг. Энэ бол энэ улсын албан ёсны хэл юм. Гэхдээ Ардчилсан Конгод бараг 250 өөр хэлээр ярьдаг.

Энэ жил Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс анхны ариун сүмээ хүлээн авсан! Сүмийн гишүүд эх орондоо ариун сүмтэй болсондоо баяртай байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаар бидэнтэй хамт аялсанд баярлалаа. Дараа дахин уулзацгаая!