2019
Өөрийгөө таниулж, илэрхийлэх боломж
2019 оны 10-р сар


Өөрийгөө таниулж, илэрхийлэх боломж

Энэ сард Ерөнхий чуулган болно! Хүүхдүүд яагаад чуулганд дуртай талаараа хуваалцаж байна.

Зураг
Show and Tell

Либерийн Бонгийн 9 ба 10 настай Абэл С., Тина С хоёр ах, дүүс юм. Абэл “бошиглогчоо жил бүр Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжин баталдаг болохоор” чуулганд дуртай. Тина “бошиглогчийг ариун сүмийн талаар ярихад” дуртай.

Энэтхэгийн Махараштрагийн 10 настай Анна Б. ээжтэйгээ хамт чуулган үзсэн. Тэр сонссон гэрчлэл, захиасаа тэмдэглэж авахын тулд чуулганд ирэх болгондоо тэмдэглэлийн дэвтэр, бал авчирдаг.

Нидерландын Өмнөд Голландын 4 настай Давид, 6 настай Жулиана М. хоёр 15 аягыг амттанаар дүүргэж, дээр нь төлөөлөгчийн эсвэл Тэргүүн Зөвлөлийн гишүүний зургийг тавьдаг байна. Аль нэгэн ахыг ярихад тэд тэр ахын зурагтай аяган доторхыг иддэг.

Их Эзэн бошиглогчоор дамжуулан ярьдаг тул би түүнийг сонсох дуртай.

Андрей С., 12 настай, Колумби, Валле дел Каука

Би бошиглогчоос суралцаж мөн гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх дуртай тул чуулган үзэх дуртай.

Дэвид Ж., 9 настай, Гватемала, Солола

Би түүх болон найрал дуу дуулахыг сонсох дуртай. Би бас тэдний ярьдаг сургаалт зүйрлэлийг сонсох дуртай.

Юри Х. 8 настай, Тайвань, Таоюань