2021
Сионыг урагш авчир
2021 оны 9, 10-р сар


Сионыг урагш авчир

Сэргээгдсэн сайн мэдээгээр адислагдсан хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид Сүмийг бэхжүүлж мөн Сионыг байгуулахаар дуудагдсан.

Зураг
map of the world

Газрын зургийг Getty Images-ээс авав.

Түүхийн явцад Их Эзэний хүмүүс Түүний оршиж болох сайн мэдээний нийгмийг урагш авчрахаар хичээж ирсэн билээ. Ийм гэгээнтнүүдтэй газар болохын тулд бид зүрх сэтгэл, оюун ухаанаа ариусгаж, нэгдмэл байж, маргаан, зөрчилдөөнгүй шударгаар шийдвэрлэж, өөрсдийн дунд ядуу зүдүүгүй, зөв шударга амьдарч сурах хэрэгтэй (Мосе 7:18-ыг үзнэ үү).

Жишээ нь, Жон, Мариа Линфорд хоёр 1842 онд Английн Грэйвлид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэнийхээ дараа Жон орон нутагтаа салбарын ерөнхийлөгч болов. Гэвч хамаатан садан, найз нөхөд нь Линфордынхны Сэргээлтээс олсон баяр баясгаланг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тэд Жоныг шинэ шашнаас нь урвуулж чадахгүй бол гутлын бизнесийг нь боож хясан, “түүнийг сүмээс холдуулна” гэж бодож байв.

1856 онд Тасралтгүй Цагаачлалын Сангаас Жон, Мариа хоёрт Солт Лэйк хөндий рүү цагаачлах боломж олгосноор тэд гурван хүүгийнхээ хамт Нью-Йорк руу усан онгоцоор аялан очжээ. Тэд тэндээс Айовагийн Айова Ситид очиж, 1856 оны 7-р сард бүтэлгүй Жэймс Ж.Виллигийн гар тэрэгний аяллынхантай хамт тэндээс явтлаа тэнд байв.

10-р сарын 21-ний өглөө Вайомингийн Свийтвотэр голын эрэг дээр,

Англиас явсандаа харамсаж байгаа эсэхийг нь асуусан Мариагийн асуултад Жон “Бидний энд ирсэн явдалд би баяртай байгаа. Би Солт Лэйк хүрч чадахгүй ч чи хөвгүүдтэйгээ хүрч чадна. Хэрэв хөвгүүд минь Сионд өсөж торнин, гэр бүлээ өсгөн өндийлгөж чадвал би туулсан бүхэндээ харамсахгүй”1 хэмээн сүүлчийн үгээ хэлжээ.

Сион гэж юу вэ?

Зураг
group of pioneers

Их Эзэн Есүс Христийн мэндэлснээс гадна өөр хэдхэн сэдэв л эртний болон орчин үеийн бошиглогч, гэгээнтнүүдэд Израилын угсааны хожмын үеийн цугларалт болон Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх зорилгоор Сионыг байгуулахаас илүү урам өгсөн.2

Хожмын үеийн гэгээнтнүүдэд хэзээд, мөн хаана ч Их Эзэний хүмүүс гэгдэх тэдэнд Сион яагаад ийм чухалд тооцогддог вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–85) “Адамын уналтаас одоог хүртэл, Их Эзэний хүмүүсийн байгаа ямар ч газарт, түүний дуу хоолойг сонсож, зарлигуудыг нь сахидаг тэд хаана ч байсан бай мөн түүний гэгээнтнүүд түүнд зүрх сэтгэлийн бүрэн зорилгоор үйлчилж байгаа ямар ч цагт тэнд Сион байсан”3 гэж хэлсэн юм.

Судруудад Сионы нийгмийг ийн дүрсэлсэн байдаг. Ноагийн үеийн агуу итгэлтэй бошиглогч Енох “Ариун Хот, бүр Сион хэмээн нэрлэгдсэн хот байгуулав” (Мосе 7:19). Их Эзэн Өөрийн хүмүүсийг болон газар нутгийг нь адислан тэдэнтэй хамт амьдарч байв (Мосе 7:16–18-ыг үзнэ үү). “Болгоогтун, Би бээр Бурхан; Ариун Хүн нь миний нэр, Зөвлөгөөний Хүн нь миний нэр” (Мосе 7:35) хэмээн Их Эзэн Енохт хэлэв.

Сионы хүсэл эрмэлзэл нь тэнгэрийн селестиел зарчмууд дээр үндэслэгдсэн итгэлийн эв нэгдэл бүхий, Бурханы хүмүүс Түүнтэй хамт алхаж мөн Бурхан Өөрөө оршиж болох тийм газрыг байгуулах явдал юм.

Мормоны Ном амилсан Аврагчийг шинэ дэлхийд айлчлан очсоны дараа “нутгийн бүх гадаргуу дээр, уг хүмүүс, … бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдэв,

“Мөн тэд өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшиж байв; тиймийн тул баян ба ядуу, боол ба чөлөөт гэж байсангүй, харин тэд бүгдээр эрх чөлөөтэй, мөн тэнгэрлэг бэлгээс хүртэгсэд болгогдов. …

Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй” (4 Нифай 1:2, 3, 15) хэмээн гэрчилдэг.

Зөв шударга байдал болон хүчээр зэмсэглэв

“Сатаны хүч дэлхийн бүх гадаргуу дээр байхад” (Мосе 7:24-ыг мөн 16, 17, 33-р шүлгийг үзнэ үү) Енохын өдрүүд дайн тулаан, цус урсалт, айдас, харанхуй, үзэн ядалтын үе байв. Гэсэн ч Енох итгэлтэй байсан бөгөөд Их Эзэн түүнийг наманчлалд дуудав.

Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтийн өмнө үүнтэй адил “агуу гай зовлон” (Мосе 7:61) тохиох болно хэмээсэн. “Би амьдардгийн адил Ноагийн хүүхдүүдийн талаар та нарт өгсөн тангаргаа гүйцэлдүүлэхээр эцсийн өдрүүдэд, ёс бусын хийгээд өс хонзонгийн өдрүүдэд би ирэх болно” (Мосе 7:60).

Өнөө үеийн талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан “Өнөөгийн [Ковид-19] цар тахлыг би дэлхийд тархаж буй үзэн ядалт, иргэний эмх замбараагүй байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэл, шударга бус байдал, соёлгүй байдал зэрэг олон өвчин эмгэгийн ердөө нэг нь гэж үзэж байна”4 гэж ажигласан байдаг. Гэсэн хэдий ч бидэнд бошиглолын баталгаа байгаа шүү дээ. Ерөнхийлөгч Нэлсон цааш нь:

“‘Бидний өвөг дээдэс итгэл тавин хүлээж байсан’ тэр цаг үед бид амьдарч байна. [Сургаал ба Гэрээ 121:27.] Бошиглогч Нифай ‘Бурханы Хурганы хүч’ Их Эзэний ‘газрын гадаргуугаар нэг тархсан, гэрээ байгуулсан хүмүүс дээр буу[ж]; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн бай[хыг]’ зөвхөн үзэгдлээр харсан бол харин бид түүнийг нь өөрсдийн нүдээр бодитоор гэрчлэх боломжтой. [1 Нифай 14:14.]

Ах, эгч нар аа, та нар бол Нифайн харсан хүмүүсийн дунд байгаа юм шүү.”5

Хөшигний хоёр талд байгаа хүмүүсийг цуглуулж адисалж, Сионыг байгуулж, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх урилга нь бид бүгдэд хамаатай. Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа”6 хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.

Бид тэнд хэрхэн очих вэ?

Сэргээгдсэн сайн мэдээгээр адислагдсан хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид “[Их Эзэний] талбайд хөдөлмөрлөж, [Түүний] сүмийг байгуулж, Сионыг урагш авчрахаар дуудагдсан” (Сургаал ба Гэрээ 39:13). Энэ ажил нь хайр, эв нэгдэл, итгэл, үйлчлэл, золиослол, дуулгавартай байдлыг шаарддаг.

Зураг
group of women outside a church

“Хүмүүс Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, Түүнтэй адил болохын тулд зөв шударгаар хичээх юм бол нийгэмд хэрүүл тэмцэл багасаж, илүү эв нэгдэлтэй байх болно” гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк хэлжээ. Тэрээр цааш нь “Эв нэгдэл нь … олон утгатай бөгөөд Бурханыг болон хөршөө хайрлах анхны хийгээд хоёр дахь агуу зарлигийг үлгэрлэн харуулдаг. Энэ нь зүрх сэтгэл, оюун санаагаараа ‘нэгдмэл байх’ [Мозая 18:21] Сионы хүмүүсийг илэрхийлдэг”7 хэмээсэн.

Бид зүрх сэтгэл, амьдралаа ариусгахад биднийг өөрчилж чадах Аврагчийн Цагаатгалыг хүлээн авахын тулд энэхүү хайр, эв нэгдлээр итгэлээ хөгжүүлдэг (Мозая 3:19, Сургаал ба Гэрээ 97:21-ийг үзнэ үү). Бид Их Эзэнд зөв шударгаар ирэх хүсэлтэй хүмүүсийг цуглуулдаг. Ариун ёслолууд болон селестиел зарчмуудаар дамжуулан бид бурханлаг байдлын хүчийг амьдралдаа урьдаг (Сургаал ба Гэрээ 105:5-ыг үзнэ үү). Бурхантай болон бие биетэйгээ байгуулсан гэрээнд бүхнээ зориулснаар бид Сионыг байгуулж, Хоёр дахь ирэлтэд бэлддэг.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Энэрэл бол Христийн цэвэр хайр юм. Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгалын үр дүнд итгэх итгэл тань танд болон таны хайрлаж үйлчилдэг хүмүүст тэрхүү эрт дээр үеэс хүсэн хүлээсэн, амлагдсан Сионы нийгэмд амьдрах эрхэм дээд бэлгийг хүртэх эрхийг олгох болно”8 гэжээ.

Ирэх өдрүүдэд бэлтгэ

Зураг
group of young men sitting in a Church class

Орчин үеийн бошиглогчид Аврагчид ирнэ гэдэг нь бие махбодын байршил биш, харин хувь хүний амлалтын асуудал хэмээн заасан.

“Эртний Сүмийн гишүүдийн хувьд хөрвүүлэгдсэнээр ихэнхдээ цагаачлах шаардлага гардаг байсан. Гэвч одоо үндэстэн бүрийн нутагт цугларалт явагдаж байна. Их Эзэн гэгээнтнүүддээ өөр өөрийн төрсөн газар, үндэс угсаанд Сионыг байгуулахыг зарлигласан”9 хэмээн ерөнхийлөгч Нэлсон заасан билээ.

Бид Сионыг гэр бүл, салбар, тойрог, гадас, хамт олноороо байгуулах сорилт, адислалыг хүлээн авахдаа Жон, Мариа Линфорд нартай хамт хүүхэд, ач, зээ нараа бүх үндэстэн, хэлтэн, ястны дунд “Сионд өсөж, өөрсдийн гэр бүлийг өсгөх боломжтой” өдрийг хамтдаа харах болно.

Бид эхлээд Их Эзэнийг мөн Түүний зөв шударгыг эрэлхийлснээр “Түүний хаант улс дэлхий дээгүүр урагш одож болохын тулд, үүний оршин суугчид үүнийг хүлээн авч болохын тулд Их Эзэнийг дуудагтун, мөн Хүний Хүү алдар суугийнхаа гялбаанд хувцаслагдан, дэлхий дээр бий болох Бурханы хаант улсыг угтахаар тэнгэрт доош бууж ирэх тэрхүү өдрүүдэд бэлтгэгдэгтүн” (Сургаал ба Гэрээ 65:5) хэмээн залбирдаг.

Эх сурвалж

  1. See Andrew D. Olsen, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006), 45–46, 136–37.

  2. Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  3. Bruce R. McConkie, “Come: Let Israel Build Zion,” Ensign, May 1977, 116–17.

  4. Russell M. Nelson, in Sarah Jane Weaver, “President Nelson Invites Us to Give Thanks,” Nov. 20, 2020, thechurchnews.com.

  5. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108.

  6. Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар.”

  7. Квинтин Л.Күк, “Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 16.

  8. Хэнри Б.Айринг, “Сионы эгч нар,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 70.

  9. Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 81.