2021
Сионы хуаран—Их Эзэнд үйлчлэхэд бэлтгэх
2021 оны 9, 10-р сар


Ирээд, Намайг дага

Сионы хуаран—Их Эзэнд үйлчлэхэд бэлтгэх

Сургаал ба Гэрээ 102–105

Зураг
article on Zion’s Camp

Сионы хуаран гэгдэх Сүмийн бүлэг гишүүд хожмын үеийн гэгээнтэн нөхдөдөө туслахаар олон зуун километр замыг туулсныхаа дараа зорилгодоо хүрсэн гэж бодоогүй байтал Их Эзэн Иосеф Смитэд энэ бүлгийг тараа гэв. Үүнээс болж зарим нь Сионы хуарангийнхныг дэмий явлаа гэж үзсэн ч тэнд байсан хүмүүс тэрхүү туршлага нь тэднийг Их Эзэний ирээдүйн үйлчлэлд бэлтгэж байсан тухай гэрчилсэн байдаг.

Удаан хугацааны аяллын үеэр хуарангийн зарим гишүүн бошиглогч Иосефын эсрэг ярьж, гомдоллож байсан ч үлдсэн хүмүүс нь түүнд итгэж, тэвчээртэй, дуулгавартай байхад суралцаж байв.

  • 1834 оны 2-р сар: Иосеф Смит Миссури руу аялж, Жаксон гүнлэг дэх газраа эргүүлэн авахад гэгээнтнүүдэд туслах ядаж 100 хүн олох илчлэлт хүлээн авчээ.

  • Өөр өөр замаар явсан 2 бүлгийнхэн 6-р сард уулзав.

  • Тэнд 207 эрэгтэй, 25 хүүхэд, эмэгтэйчүүд байсан.

  • Тэд өдөрт 32–64 км алхаж байв.

  • Ихэнх нь 4 мужаар дамжин1450 км туулав.

  • 13 гэгээнтэн хуаран дахь булчин задрах тахлаас болж нас баржээ.

  • Хожмын үеийн анхны 12 төлөөлөгчийн 8 нь энэ хуаранд үйлчилж байв.

  • Хожмын үеийн анхны Далын бүх гишүүн энэ хуарангийн гишүүд байсан.

  • 1834 оны 6-р сар: Хуарангийн гишүүдийн өргөлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн илчлэлтийг Бошиглогч Иосеф хүлээн авч, тэд тарцгаав.

Ярилцлага

Таны бодлоор Сионыг гэтэлгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? (Сургаал ба Гэрээ 103:15-ыг үзнэ үү).