2021
Язгууртны тухай сургаалт зүйрлэл: Дуулгавартай байдлын сургамж
2021 оны 9, 10-р сар


Ирээд, Намайг дага

Язгууртны тухай сургаалт зүйрлэл: Дуулгавартай байдлын сургамж

Сургаал ба Гэрээ 101

Сургаал ба Гэрээ 101:43–62 дээр гэгээнтнүүдийн Миссуригээс хөөгдсөн шалтгааныг тайлбарлах нэгэн сургаалт зүйрлэл байдаг.

Энэ сургаалт зүйрлэлд зарц нар нэг цамхаг барьж эхэлсэн ч ямар нэг зүйлд “хэрэгцээ алга” (Сургаал ба Гэрээ 101:49) гэсэн шийдвэрт хүрчээ. Тэд цамхгаа бариагүй тул дайсан дайран орж, жимсний цэцэрлэгийг устгахад тэдэнд сэрэмжлүүлэх зүйл байсангүй.

Зураг
illustrations from parable of the nobleman

Язгууртан зарц нартаа жимсний цэцэрлэг тарьж, моднуудыг тойруулан хашаалж мөн харуулаар газраа мануулахын тулд цамхаг барихыг зааварлав.

Зарц нар жимсний цэцэрлэг тарьж, хашаа босгосон боловч цамхаг барихгүй байхаар шийджээ.

Урьдчилж хараагүй дайсан жимсний цэцэрлэгийг устгаж орхисон юм.

Зургийг Бэн Симонсэн

Би Бурханы зарлигуудад эргэлзэж байсан уу?

Энэ зарц нар шиг, энэ зарлиг үнэхээр хэрэгтэй юу гэж эргэлзэж байсан үе танд бий юу? Энэ сургаалт зүйрлэл нь Их Эзэний зарлигууд биднийг хамгаалж, аз жаргалтай амьдрахад маань тусалдаг гэж бидэнд заадаг (мөн Мозая 2:41; Сургаал ба Гэрээ 82:8–10-ыг үзнэ үү).

Бид зарлиг яагаад хэрэгтэй болохыг ойлгохгүй байвал яах ёстой вэ?

  • Сэдвийг судалж, “энэ нь зөв юм байна гэдгийг мэдрэхэд” (Сургаал ба Гэрээ 9:8) туслахыг Их Эзэнээс гуй.

  • Өмнө нь дуулгавартай байдал адислалуудыг авчирч байсан үеэ сана.1

  • “Итгэлийн[хээ] сорилтын дараа” ойлгоно гэдэгтээ итгэж, итгэлээр үйлд (Ифер 12:6).

Зураг
article on parable of the nobleman

Эх сурвалж

  1. Нийл Л.Андэрсэн, “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23.