2022
Сүнслэг удирдамж эрэлхийлэх
2022 оны 9-р сар


“Сүнслэг удирдамж эрэлхийлэх,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Эцэг эхчүүдэд

Сүнслэг удирдамж эрэлхийлэх

Зураг
Залбирч буй гэр бүл

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Сэтгүүлийн энэ дугаарт гурван ерөнхий эрх мэдэлтэн сүнслэг удирдамжийг хэрхэн эрэлхийлж, олж, дагах тухай сургаал, хувийн болон гэр бүлийн туршлагаасаа хуваалцах болно.

Сайн мэдээний ярилцлага

Гэрчлэлдээ найдах

Аврагч биднийг орхихгүй гэсэн зарчмыг заахын тулд ахлагч Роналд А.Расбанд гэр бүлийнхээ түүхээс 4-р хуудсанд хуваалцсан. Түүний нийтлэлийг уншаад, эртний гэгээнтнүүд Есүс Христийн тухай мөн Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаарх гэрчлэлдээ хэрхэн найдсан талаар ярилц.

Их Эзэнтэй зөвлөх

Ахлагч Патрисио М.Жиуффра хэрхэн өсвөр насандаа Сүмд хөрвөж, улмаар номлолд үйлчлэхийг шийдэн, коллежийн боловсрол эзэмшсэн тухайгаа 30-р хуудсанд өгүүлсэн. Дараа нь тэрээр “Хувийн илчлэлт нийтлэг ойлголттой зөрчилдөх үед та юу хийдэг вэ?” гэсэн асуултын хариултыг хуваалцав.

Сүнснээс удирдамж хүлээн авах

Бид амьдралдаа хэрхэн Ариун Сүнсний бэлгээс илүү бүрэн дүүрэн ач тус хүртэх вэ? Ахлагч Хосэ А.Тэйшэйра энэ сэдвийг 40-р хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан. Түүний нийтлэлийг уншаад, хэрхэн Сүнснээс илүү их удирдамж хүлээн авах талаар ярилц.

Ирээд, Намайг дага Гэр бүлээрээ хөгжилдөх

Замыг эргэцүүлэн бод

Сургаалт үгс 3–4

  1. Аврагчийн зургийг том задгай талбайд эсвэл өрөөний нэг талд байрлуул.

  2. Байрлуулсан талынхаа эсрэг талд зогс. Гэр бүлийн гишүүн бүрийн нүдийг ээлжлэн боож, тойруулан эргүүлээд, дараа нь тэд ямар ч тусламжгүйгээр Есүс Христийн зураг руу алхаж чадах эсэхийг хар.

  3. Сургаалт үгс 4:26–27-г унш.

Ярилцлага: Биднийг Есүс Христ рүү удирдах зам дээр үлдэхэд туслах ямар төрлийн тусламж энэ амьдралд бидэнд өгөгдсөн бэ? Ярилцлагыг өрнүүлэхийн тулд Сургаалт үгс 3:5-ыг унш. Бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд итгэхийн тулд бид ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ?