2022
“Мэргэн ухаанд чих[ээ] тавихын тулд” бид юу хийж чадах вэ?
2022 оны 9-р сар


“Мэргэн ухаанд чих[ээ] тавихын тулд” бид юу хийж чадах вэ?,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Сургаалт үгс 1–4; 15–16

“Мэргэн ухаанд чих[ээ] тавихын тулд” бид юу хийж чадах вэ?

Зураг
бодлогоширсон эмэгтэй

Дэлхий дээр маш их ташаа мэдээлэл байгаа үед бүх зүйлийг ангилж, мөнхийн үнэнийг олоход хэцүү байж болно. Тэнгэрлэг Эцэг үүнийг мэддэг бөгөөд олон хүүхэд нь хариулт хайж байгааг мэддэг. Талархууштай нь, амьдралын хамгийн хэцүү асуултуудын ихэнх хариултыг судраас, Ерөнхий чуулганы үгээс эсвэл хувийн илчлэлтээр дамжуулан олж болно. Тэнгэрлэг Эцэг биднийг хэзээ ч төөрөгдүүлэхгүй.

Үйл ажиллагаа

Сургаалт үгсээс бид мэргэн ухааны тухай байнга уншдаг. 2 болон 3-р бүлгийг ганцаараа эсвэл багаараа уншаад, мэргэн ухааныг хэрхэн эрэлхийлдэг тухай дүрсэлсэн шүлгийг олж тогтоо. Жишээлбэл: Сургаалт үгс 1:5-д “Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг” гэсэн байдаг.