Институт
14-р хичээл: Багшийн материал: Их Эзэн нэмэлт судар илчлэв


“14-р хичээл: Багшийн материал: Их Эзэн нэмэлт судар илчлэв,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“14-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

14-р хичээл: Багшийн материал

Их Эзэн нэмэлт судар илчлэв

Өмнөх эрин үеүдийн нэгэн адил Их Эзэн Өөрийн амьд бошиглогчдоор дамжуулан нэмэлт судар илчилсээр байна. Энэ хичээл нь хожмын үеийн судар хэрхэн сайн мэдээний үнэнийг сэргээж, тодруулахад тусалдаг талаар хуваалцах боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчид мөн Абрахамын номтой холбоотой асуултуудыг авч үзэхэд илүү сайн бэлтгэгдэнэ.

Заах зөвлөмж

Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан нэмэлт судар илчлэв.

Зураг
Библи

Суралцагчдыг нэг найз нь “Танай сүм яагаад Библиэс өөр судартай байдаг юм бэ? Би Библид Бурханы бүх үг байдаг гэж боддог” гэж асууж байгаагаар төсөөлөхөд урь. Хэрэв суралцагчдаас хэн нэгэн үүнтэй адил зүйл асууж байсан бол гараа өргөхийг хүс. Хэдэн суралцагчийг хэрхэн хариулснаа (эсвэл хэрхэн хариулахаа) хуваалцахад урь.

Библи дэлхийд түгэхийг Нифай үзэгдлээр харж, энэ талаарх цэдэглэсэн хэсэг Мормоны Номд байдгийг тайлбарла. Тэр бас Библиэс Аврагчийн сайн мэдээний олон “тодорхой” болоод “хамгийн эрхэм үнэт зүйлс” (1 Нифай 13:26) авагдахыг харсан (1 Нифай 13:24–26-г үзнэ үү).

Ангиараа 1 Нифай 13:38–41-ийг уншаад, Нифай хожмын өдрүүдэд ямар цэдэг хүмүүст ирэхийг олж харсан талаар мэдэж ав. Та шүлэг болгоны дараа түр завсарлаад, суралцагчдад Нифай ямар цэдгүүдийн талаар дурдсаныг тайлбарлах боломж олгож болно. Жишээ нь, 39-р шүлгэн дээр дурдсан “бусад ном” гэдэгт Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд, Библийн Иосеф Смитийн Орчуулга зэрэг нь багтдаг.

  • 40, 41-р шүлэгт цэдэглэснээр, Иосеф Смитээр дамжин илчлэгдсэн эдгээр нэмэлт судрын зорилго юу вэ? (Суралцагчдын хариултыг ашиглан дараахтай адил үнэнийг тодорхойл. Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн Библийн үнэнүүдийг баталж, тодорхой болоод хамгийн үнэт үнэнүүдийг сэргээж, хүмүүсийг Есүс Христэд ирэхэд туслах нэмэлт судруудыг илчилсэн.)

Суралцагчдын энэ үнэний талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, хуваалцаж, хэлэлцэхэд тус дөхөм болох үүднээс дараах заах санаануудыг ашиглахыг бодож үз.

Сургаал ба Гэрээ

1831 оны нэг цуглаанаар Иосеф Смит хэдэн ахлагчийн хамт тухайн үеийг хүртэл хүлээн авсан илчлэлтүүдээ хэвлэж гаргах шийдвэр гаргасныг суралцагчдад сануул. Энэ хурлын үеэр Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан Зарлигуудын номын (одоогийн Сургаал ба Гэрээ) талаарх Өөрийн өмнөх үгийг илчилсэн. Энэ өмнөх үг Сургаал ба Гэрээ 1-д цэдэглэгдсэн байдаг.

Суралцагчдад хичээлд бэлтгэх материалаас Сургаал ба Гэрээ 1:17, 21–23, 37-г эргэн харах нэг минут гаргаж өг. Их Эзэн илчлэлтүүдийн (энэ бичвэрт “зарлигууд” гэж орсон) талаар юу гэж заасныг олж мэдэхэд тэднийг урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэгт Сургаал ба Гэрээнээс Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн ямар нэгэн судрын хэсэг олохыг суралцагчдаас хүссэн. Суралцагчдад олсон хэсгүүдээ бие биетэйгээ хуваалцах цаг гаргаж өг. Та нар энэ үйл ажиллагааг жижиг бүлгүүдээр юм уу ангиараа хийж болно. Тэд бас дараах асуултын хариултыг бие биетэйгээ хуваалцаж болно.

  • Эдгээр хэсэг нь ямар арга замаар Библийн үнэнүүдийг бататгаж, тодорхой болоод эрхэм үнэнүүдийг сэргээдэг эсвэл биднийг Есүс Христэд ойртуулдаг вэ?

Библийн Иосеф Смитийн Орчуулга ба Агуу Үнэт Сувд

Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгээс Иосеф Смитийн Библийн талаар хэлсэн мэдэгдлийг уншихад урь. Библийн Иосеф Смитийн Орчуулгаар дамжуулан Их Эзэн алдагдаад байсан олон тодорхой болоод эрхэм үнэнийг сэргээсэн гэдгийг тайлбарла.

Хичээлийн бэлтгэл болгож суралцагчид Иосеф Смитийн Орчуулга ба Агуу Үнэт Сувдын тайлбарыг судалсан. Цөөн суралцагчаас ном бүрийн талаар сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхийг хүс.

Шаардлагатай бол Иосеф Смит орчуулгын зарим хэсгийг Агуу Үнэт Сувд номд Мосегийн ном Иосеф Смит—Матай болгон оруулсан болохыг суралцагчдад сануул. Зарим сүнслэгээр хийгдсэн засварын зүүлт тайлбар, Библийн зарим хэвлэлтийн хавсралтуудыг Судруудын удирдамж мөн scriptures.ChurchofJesusChrist.org дээрээс олж болно. Суралцагчдыг боломжтой бол эдгээр эх сурвалжаас нээхийг хүсээд, хэрхэн ашигладгийг нь мэддэг байхад анхаар.

Хичээлд бэлтгэх материалын 3-р хэсэгт байгаа Мосегийн болон Абрахамын номын мөн Иосеф Смитийн Орчуулгын судрын хэсгийн жагсаалтыг харуул. Суралцагчдыг өөрсдийн эсвэл жагсаалтаас сонгосон судрын хэсгүүдийг гүйлгэн харахыг хүс.

Суралцагчдад харах нэг минут өгсний дараа, эдгээр сударт ямар тодорхой болоод эрхэм үнэнүүдийг зааж байгааг эсвэл эдгээр нь тэдний Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлсэн талаар хамтрагчтайгаа хуваалцахад урь. Та мөн хожмын үеийн судрууд, эдгээрийн таны амьдралд үзүүлсэн нөлөөний талаарх гэрчлэлээ ангийнхантай хуваалцахыг хүсэж болно.

Бид Абрахамын номын орчуулгатай холбоотой асуултуудыг авч үзсэнээр итгэлээр үйлдэж чадна.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Сүмийн түүхийг заахдаа итгэлээ хүчирхэгжүүл. Та Сүмийн түүхийг заахдаа, Есүс Христ хожмын өдрүүдэд Өөрийн Сүмийг дэлхийд сэргээсэн гэсэн суралцагчдын итгэл үнэмшлийг хүчирхэгжүүлэх арга замаар заа. Иосеф Смит Сэргээлтийн бошиглогчийн хувьд дуудлагаа хэрхэн итгэлтэйгээр биелүүлснийг ойлгоход суралцагчдад тусал. Суралцагчдад Сэргээлтийн явцыг итгэлийн нүдээр харахад туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалж (судрууд болон бошиглогчдын үгс зэрэг), хичээлийн материал болон бусад найдвартай эх сурвалжийг ашигла.

Дараах зургийг үзүүлээд, энэ нь өмнө нь Иосеф Смитэд байсан Египетийн папирус дээрх бичээсийн хэсэг болохыг тайлбарла.

Зураг
Египетийн папирус дээрх бичээс

Папирус дээрх бичээсийг худалдаж авсан тухай мөн үүний түүхийн талаар мэдэх зүйлээ тайлбарлахад суралцагчдыг урь (хичээлд бэлтгэх материалын 3, 4-р хэсгийг үзнэ үү).

  • Одоогийн папирус дээрх бичээсүүдийг судалж үзэхэд ямар асуултууд гарч ирсэн бэ? (Хичээлд бэлтгэх материалын 4-р хэсгээс сурсан зүйлээ эргэн санахад суралцагчдыг урь.)

  • Абрахамын номын орчуулгын талаар нийтлэг асуудалтай тулгарсан хүнтэй та юу хуваалцах байсан бэ?

Суралцагчдыг өмнөх асуултад хариулах үед та ярилцлага өрнүүлэх зорилгоор доорх шалгах асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг ашиглаж болно. Ярилцлагынхаа нэг хэсэг болгон хичээлд бэлтгэх материалаас уншсан зүйлсээ бодож мөн Абрахамын номын талаар асуух боломжийг суралцагчдад олго.

  • Абрахамын номын талаар гэх мэт сайн мэдээний асуултуудад тодорхой хариулт авах боломжгүй бол та юу хийдэг вэ?

  • Абрахамын номыг хэвлэгдэн гарснаас хойш үнэн болохыг нь нотолсон ямар баримтууд гарч ирсэн бэ? (Хичээлд бэлтгэх материалын 4-р хэсгийнThe Book of Abraham and the Ancient World” хэсгийг үзнэ үү.)

  • Абрахамын номын үнэнийг олж тогтоох хамгийн найдвартай арга хэмээн юуг та хэн нэгэнд санал болгох вэ? Яагаад?

Суралцагчдад Абрахамын номоос дуртай судрын хэсгээ хуваалцах, уг номынхоо талаар болон Сэргээлтийн тухай бусад судрыг гэрчлэх боломж олгон хичээлээ дуусга.

Дараагийн хичээлээр

Суралцагчдаас дотроо юу гэж бодож байгаагаа бодож үзэхийг хүс. Тэднийг энэ амьдралд болон үүрд мөнхөд үзүүлэх нөлөөллөө авч үзэхэд урь. Дараагийн хичээлээр тэдэнд болон тэдний ирээдүйд зориулсан Бурханы төлөвлөгөөний тухай сэргээгдсэн үнэнүүдийг ярилцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урамшуул.