Институт
6-р хичээлийн бэлтгэх материал: Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу


“6-р хичээлийн бэлтгэх материал: Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“6-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

6-р хичээлийн бэлтгэх материал

Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу

Зураг
Үгийн оршил, Жэффри Хэйн

Мормоны Номын талаар та ямар гэрчлэлтэй вэ? Та гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Та дараах материалыг судалснаар яагаад Мормоны Ном манай шашны болон гэрчлэлийн тулгуур чулуу болохыг илүү сайн тайлбарладаг болно.

1-р хэсэг

Мормоны Номын үнэн, ач холбогдлын ямар ямар нотолгоо байдаг вэ?

1830 оны 3-р сард Мормоны Номыг хэвлэгдэн гарсны дараахан Их Эзэн Иосефт Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг зохион байгуулахыг зарлиглав. Номлогчид аялах замдаа Мормоны Номын хэвлэсэн хувиудыг зарж эхэлжээ. Ном нь хүмүүсийг Сүмд цуглуулахад гүн гүнзгий нөлөө үзүүлж эхэлсэн юм.

Мормоны Ном хэвлэгдэн гарсан тэр жилд Парлей П.Пратт гэх нэгэн залуу Библийг номлохын тулд Огайо дахь фермээ зарах сүнсний өдөөлтийг хүлээн авчээ. Фермээ зарсны дараахан Парлей өөрийн эхнэр Тэнкфүлтэй хамт зүүн зүг аялав. Нью-Йоркийн Палмира руу ойртон ирэх үед Парлей хөлөг онгоцноос буу гэсэн сүнсний өдөөлт хүлээн авсан байна. Тэр бууж, харин Тэнкфүл аяллаа цааш үргэлжлүүлжээ. Дараа нь Парлей баптист диконы гэр лүү 16 км алхав. Дикон түүнд алтан ялтаснуудаас орчуулсан нэгэн номын тухай хэлсэн байна. Парлей сүүлд нь ийнхүү тэмдэглэн үлдээжээ.

Би Мормоны Номыг ихэд сонирхон нээгээд, нүүр хуудсыг нь уншив. Дараа нь би энэ номыг хэрхэн олж мөн орчуулсантай холбоотой хэд хэдэн гэрчийн гэрчлэлийг уншлаа. Үүний дараа би энэ номыг дэс дарааллаар нь уншиж эхэлсэн юм. Би бүхэл өдөржингөө уншив. Хоол идэх ч тээртэй санагдаж байсан учраас идэх ч хүсэл төрөхгүй байлаа. Би унтахын оронд унших хүсэлтэй байсан тул шөнө болоход нойр маань хулжсан байв.

Унших үед минь Их Эзэний сүнс надтай хамт байсан ба уг ном үнэн гэдгийг би мэдэж, ойлгосон. Энэ нь яг л хүн өөрийгөө оршин байдаг гэдгийг ойлгож, мэдэж байгаа мэт энгийн, тодорхой байсан. (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 37)

Зураг
Судар барьсан залуу эмэгтэй

Сүмийн эхэн үеэс эхлэн олон сая хүн, тэр шөнө Ариун Сүнсээр Парлейд юу заасныг буюу Мормоны Ном үнэн болохыг олж мэдсэн юм. Үүнд Бурханы үг агуулагддаг.

Иосеф Смитийг 1829 оны 6-р сард Мормоны Номыг орчуулж дуусахад Их Эзэн уг ном үнэн болохыг Өөрийн биеэр гэрчилсэн.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 17:6-г уншина уу.

Хожим нь Их Эзэн Мормоны Ном үнэн болохыг баталж, энэ номыг гаргаж ирэх шалтгааныг өгсөн.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 20:8–12, 14-ийг уншина уу.

Олон жилийн дараа, 1841 оны нэгэн ням гарагт бошиглогч Иосеф Смит тухайн үед чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Бригам Янгийн гэрт Арван хоёр төлөөлөгчтэй хамт зөвлөлдөн, өдрийг өнгөрөөжээ. Иосеф олон янзын сэдвээр тэдэнтэй ярилцаж байхдаа Мормоны Номын ач холбогдлын талаар заасан байна.

Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, түүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 75)

Бошиглогч Иосефын заасан эдгээр үнэний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хэсгүүдийг судална уу.

2-р хэсэг

Мормоны Ном бол дэлхий дээрх хамгийн зөв ном гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан:

Мормоны Ном нь Үнэн дээр (Иохан 14:6; 1 Нифай 13:40), тэр тусмаа Есүс Христ дээр төвлөрдөг учраас мөн үнэн сайн мэдээнээс алга болсон энгийн болон эрхэм үнэт зүйлс дахин сэргэсэн учраас дэлхий дээрх номуудаас хамгийн үнэн зөв юм (1 Нифай 13:26, 28–29, 32, 34–35, 40-ийг үзнэ үү). Аврагч дээр төвлөрдөг мөн сургаалыг тодорхой заадгийн өвөрмөц уялдаа холбоо нь Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн Ариун Сүнсний батлах гэрчийг хүчтэйгээр урьдаг. Үүний үр дүнд Мормоны Ном нь уншигчийн зүрх сэтгэл, сүнсэнд өөр ямар ч судартай зүйрлэшгүйгээр нөлөөлдөг. (Дэвид А.Бэднар, “Цөхрөлтгүй сэргэг бай,Ensign, May 2010, 41 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Мормоны Номын ямар ямар үнэн Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн бэ?

3-р хэсэг

Мормоны Ном хэрхэн манай шашны тулгуур чулуу болдог вэ?

Нуман хаалгыг барихдаа хоёр баганыг гаднаас нь эгц тогтоон баригч бэхэлгээ тулгууртайгаар барьдаг. Нуман хаалганы дээд талд нарийн хэмжээстэй зайг болгоомжтой үлдээдэг бөгөөд тэнд тулгуур чулууг байрлуулдаг. Тулгуур чулууг байрлуулж, уг чулуун дээр бусад чулуу дарахад нуман хаалга тулгуургүйгээр бат бэхлэгддэг.

Зураг
Тулгуур чулууны зураг

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон хэрхэн Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болохыг ийн тайлбарласан.

Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болохыг батлах гурван зүйл байдаг. Энэ бол Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуур чулуу. Энэ бол бидний сургаалын тулгуур чулуу. Энэ бол гэрчлэлийн тулгуур чулуу.

Мормоны Ном бол Есүс Христийн тухай бидний гэрчлэлийн тулгуур чулуу юм. … Өнөөдөр Христийн шашинтны дийлэнх нь Аврагчийн тэнгэрлэг байдлыг үгүйсгэдэг. Тэд Түүний гайхамшигт төрөлт, төгс төгөлдөр амьдрал, алдар суут амилалтын бодит байдалд эргэлздэг. Мормоны Ном энэ бүхэн үнэн гэдгийг тодорхой, алдаа мадаггүй арга замаар заадаг. Энэ нь мөн Цагаатгалын сургаалын талаарх хамгийн бүрэн дүүрэн тайлбарыг өгдөг. …

Мормоны Ном бас Амилалтын тухай сургаалын тулгуур чулуу мөн. … Мормоны Ном авралын сургаалуудын талаарх бидний ойлголтыг өргөжүүлэн тэлэх маш их зүйлийг санал болгодог. Мормоны Номгүйгээр, бусад сударт заадаг зүйлийн ихээхэн хэсэг нь ийм энгийн, үнэ цэнтэй байж чадахгүй биз ээ. …

… Мормоны Ном бол гэрчлэлийн тулгуур чулуу мөн. Хэрэв тулгуур чулууг авбал нуман хаалга нурж унадаг шиг Мормоны Ном үнэн учраас Сүм оршин тогтнож байгаа, эс бөгөөс Сүм оршин тогтнож чадахгүй. Хэрэв Мормоны Ном үнэн бол хүмүүс Сэргээлтийг болон Сэргээлтээр ирсэн бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5–6; налуу бичилт нэмэгдсэн)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүм ямар байдлаар Мормоны Номын үнэн дээр оршин тогтнож байгаа, эс бөгөөс оршин тогтнож чадахгүй байгаа вэ? Мормоны Ном хэрхэн таны хувийн гэрчлэлийн тулгуур чулуу байдаг вэ?

4-р хэсэг

Мормоны Ном Бурханд илүү ойртоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Мормоны Ном хэрхэн бидэнд Бурхантай илүү ойртож, амьдралыг маань адислан тусалдаг болохыг заасан үг, хэллэгийг дараах мэдэгдлүүд дээр тэмдэглэхийг бодож үз.

Зураг
Мормоны Ном уншиж буй залуу эрэгтэй

Ерөнхийлөгч Бэнсон ийн заасан.

Таныг [Мормоны Номыг] нягт няхуур судалж эхлэх тэр мөчөөс эхлэн та нарын амьдрал руу урсан орох хүч энэ номд байдаг. Та нар уруу таталтыг сөрөн зогсох агуу хүчийг олох болно. Та нар хууран мэхлэгдэхээс зайлсхийх хүчийг олно. Та нар давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэх хүчийг олно. Судруудыг ‘амьдралын үгс’ (Сургаал ба Гэрээ 84:85) гэж нэрлэдэг ба Мормоны Номын тухайд энэ нь хамгийн үнэн билээ. Та нар эдгээр үгийн төлөө өлсөж цангасан үед амьдрал улам элбэг хангалуун болохыг мэдэх болно. (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 7)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг мөн ийн гэрчилсэн.

Бурханы гэрч болох таны зан чанар, хүч чадал, зоригт үзүүлэх Мормоны Номын нөлөө тодорхой юм. Тэр номон дээрх сургаал болон зоригт жишээнүүд таныг өргөж, чиглүүлж, гэгээлэг болгоно. … Мормоны Номыг залбирч судалснаар Эцэг Бурханд болон Түүний хайртай Хүүд мөн Түүний сайн мэдээнд итгэх итгэлтэй болно. Энэ ном эрт эдүгээгийн Бурханы бошиглогчдын тухай таны итгэлийг батжуулах болно. Энэ ном таныг өөр ямар ч номоос илүүгээр Бурханд ойртуулна. Мөн таны амьдралыг сайн сайхан болгоно. … Би та нараас түүний хуудаснуудаас гүн гүнзгий уухыг гуйж байна. (Хэнри Б.Айринг, “Гэрч,” Ensign, Nov. 2011, 69–71 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79–82)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн амласан.

Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал, өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф болон биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?Ensign, Nov. 2017, 62–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59)

Зураг
Судар уншиж буй залуу эрэгтэй
Зураг
шигтгээ зураг, бичиж тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Мормоны Номын сургаалыг судалж, үүнийг дагуу амьдрах нь хэрхэн танд Бурханд илүү ойртоход тусалсан бэ? Мормоны Номын судрын ямар ямар хэсэг таныг Түүнтэй илүү адилхан болоход тусалсан бэ? Эдгээр асуултын хариултыг доорх зайд бич. Ангид бодол санаагаа хуваалцахад бэлдэж ир.