Институт
9-р хичээлийн багшийн материал: Есүс Христ бол бидний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн


“9-р хичээлийн багшийн материал: Есүс Христ бол бидний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (20190)

“9-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

9-р хичээлийн багшийн материал

Есүс Христ бол бидний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн

Сэргээлтийн нэг хэсэг болгон Иосеф Смитэд болон гэгээнтнүүдэд Есүс Христийн зан чанар, үйл хэргийн талаар илүү үнэн зөв зааж сургасан. Энэ хичээлээр суралцагчид Аврагчид болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ гүнзгийрүүлэх, Түүний хүчийг амьдралдаа хэрхэн бүрэн дүүрэн урин авчрахыг тодорхойлох боломжтой байх болно.

Заах зөвлөмж

Иосеф Смит Есүс Христийн зан чанарын талаар олж мэдсэн.

Зураг
Анхны үзэгдэл, Уолтэр Рэйн

Анхны үзэгдлийг дүрсэлсэн зургийг харуул. Энэ үед аль сүмд элсэхийг Бурханаас асуух нь Иосеф Смитийн залбирлын нэгэн зорилго байсныг суралцагчдад сануул (Иосеф Смит—Түүх 1:13–19-ийг үзнэ үү). Гэхдээ 1832 оны үзэгдлийн тухай тэмдэглэлдээ Иосеф тэр өдөр залбирахаар ойд очсон өөр нэг шалтгаанаа дурдсан байдаг.

Нэг суралцагчийг бэлтгэх материалын 1-р хэсгийн эхний догол мөрийг чанга уншихад урь.

Суралцагчдад нүгэл, сул дорой байдлаасаа болж зовж шаналж байсан үеийнхээ талаар бодох нэг минут өг. Тэгээд суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгийн хоёр ба гуравдугаар догол мөрийг дотроо уншихад урь.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарын талаар Иосеф Смит юу олж мэдсэн бэ? (Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд өршөөнгүй.)

Иосеф Смит болон гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарын талаар Түүний илчлэлтээр дамжуулан үргэлжлүүлэн суралцаж байсныг тайлбарла. Дараах эшлэлүүдийг үзүүл эсвэл самбарт бич. Үүнд: Сургаал ба Гэрээ 3:10; 38:14; 58:42; 61:2; 62:1; 64:2–4. Суралцагчдад цөөн хэдэн эшлэл унших цаг гаргаж өгөөд, Их Эзэн тэдэнтэй шууд ярьж байгаа юм шиг уншихыг тэднээс хүс. Эдгээр шүлэг дэх Аврагчийн үгс нь Түүний нигүүлсэнгүй, өршөөнгүй зан чанарын талаарх ойлголтыг нь хэрхэн гүнзгийрүүлж байгааг олж мэдэхийг тэднээс хүс. Уншсаных нь дараа, олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд өршөөнгүй гэдгийг ойлгох нь яагаад бидний хувьд амин чухал гэж та бодож байна вэ?

Иосеф Смитийн Анхны үзэгдэл бол Иосефыг Есүс Христийн хүчирхэг гэрч болон зогсоход бэлтгэсэн олон үйл явдлын нэг гэдгийг тайлбарла. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлснээр Иосеф Смит бол “Есүс Христийг тэнгэрлэг Гэтэлгэгч буюу жинхэнэ дүр төрхөөр нь илчилсэн гарамгай илчлэгч юм” (D. Todd Christofferson, “Born Again,” Ensign эсвэл Liahona, May 2008; налуу бичилт нэмэгдсэн).

  • Иосеф Смит болон Сэргээлт Есүс Христийн тухай таны ойлголт, мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн бэ?

Есүс Христийн Цагаатгал бол хэмжээлшгүй хийгээд хувийн юм.

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Мормоны Ном гарч ирсэн нь дэлхийнхэнд Есүс Христ болон Түүний Цагаатгалыг олон зууны туршид боломжгүй байсан түвшинд ойлгох боломжийг олгосон гэдгийг суралцагчдад тайлбарла. Аврагчийн хүн төрөлхтний төлөө хийсэн золиосын талаар бидэнд заадаг олон эшлэл дунд Алма, Амюлек нарын сургаалууд байдаг. Суралцагчдыг Алма 34:10, 1214-ийг дор бүрдээ чимээгүй уншаад, Амюлек Аврагчийн цагаатгагч золиосыг хэрхэн дүрсэлснийг олоход урь. Олсон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.

Дараах схем зургийг самбарт зур эсвэл үзүүл.

Зураг
схем зураг, Есүс Христийн Цагаатгал 1-р хэсэг
  • Аврагчийн Цагаатгал ямар байдлаараа хязгааргүй мөн мөнхийн байдаг вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ зурахад урамшуул.)

Нэг суралцагчийг Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан ахлагч Бага Сэсил О.Самуэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад уриад, Их Эзэний Цагаатгалыг тайлбарлахад ашигласан үгсийг сонсохыг ангийнхнаас хүс.

Үнэндээ Түүний Цагаатгал дэлхийг болон эхлэлээс төгсгөлийг хүртэлх бүх хүнийг хамардаг. Гэвч Цагаатгалын бүхнийг хамарсан, бүрэн дүүрэн шинж чанар нь аливаа хувь хүн болон хүн тус бүрийн өвөрмөц нөхцөл байдалд төгс тохирсон байдаг. Бид өөрсдийгөө мэддэгээс илүүгээр Эцэг, Хүү хоёр биднийг илүү мэддэг бөгөөд бидний хэрэгцээ, сорилт, боломжид бүрэн нийцсэн Цагаатгалыг бидэнд зориулж бэлтгэсэн билээ.

Хүүгээ бэлэг болгон өргөснийх нь төлөө Бурханд, Цагаатгалынх нь төлөө Аврагчид талархагтун. Цагаатгал нь үнэн төдийгүй хүчин төгөлдөр бөгөөд бидэнд хэрэгтэй, бидний очихыг хүсдэг тэр газар луу хөтлөх болно. (Cecil O. Samuelson Jr., “What Does the Atonement Mean to You?Ensign, Apr. 2009, 51)

  • Аврагчийн Цагаатгалыг дүрслэхийн тулд ахлагч Самуэлсон ямар үгс ашигласан байна вэ?

Схем зураг дээр хувийнхаа болон суралцагчдын тодорхойлсон өөр үгсийг нэмж бич.

Зураг
схем зураг, Есүс Христийн Цагаатгал 2-р хэсэг
  • Аврагчийн цагаатгагч золиос тоо томшгүй олон хүнд мөн ертөнцөд хамаатай ч энэ нь бас хувийн чанартай зүйл гэдгийг санах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Бэлтгэх материалын 2-р хэсэгт өөрсдөд нь онцгой санагдсан үнэнүүдийг тэмдэглэхэд урьсан гэдгийг суралцагчдад сануул. Шаардлагатай бол суралцагчдад тухайн хэсэгт тэмдэглэсэн судрын эшлэл, бошиглолын сургаалуудаа авч үзэх хугацаа гаргаж өг.

  • Ямар үнэн танд онцгой санагдсан бэ, мөн яагаад ийн санагдсан бэ? (Тэдгээр үнэнийг илэрхийлэх юм уу самбарт бич.)

Суралцагчдыг хариулсны дараа зарчмуудыг би, өөрөө ба миний гэх мэт нэгдүгээр төлөөний үг ашиглан дахин хэлэхийг (бичихийг) хүс. Үнэн дараахтай төстэй байх ёстой. Есүс Христ намайг хэрхэн халамжлахаа мэдэж болохын тулд миний нүгэл, зовлон зүдгүүр, уруу таталтуудыг Өөр дээрээ авсан. Миний бодгаль ийм агуу үнэ цэнтэй тул Есүс Христ надад наманчлах боломж олгохын тулд зовж шаналан, үхсэн. Есүс Христ намайг наманчлаасай, Өөртэй нь адил бүү зовж шаналаасай гэсэндээ миний гэм нүглийн төлөө зовж шаналсан.

  • Эдгээр үнэнийг ойлгож, итгэх нь Есүс Христэд итгэх илүү агуу итгэлтэй болоход танд хэрхэн тусалж болох вэ?

  • Аврагч таны төлөө ямар зовлон амссан мөн яагаад зовж шаналсан талаар бодох үед танд ямар бодол төрж байна вэ?

Дараах асуултыг харуул. Би Есүс Христийн хүчийг амьдралдаа илүү бүрэн дүүрэн урьж авчрахын тулд юу хийж болох вэ?

Суралцагчдад энэ асуултыг залбирч тунгаан бодоод, хариултаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өг. Суралцагчдыг тунгаан бодох хооронд, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг харуул. Суралцагчдыг Аврагчийн хүчийг амьдралдаа урин авчрахад туслах зөвлөгөөг хайж олоход урь.

Бид [Есүс Христийн] тухай судалж эхэлдэг. “Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь [бидний] хувьд боломжгүй юм” [Сургаал ба Гэрээ 131:6]. Бид Аврагчийн тохинуулал, номлолын талаар илүү их мэдэж [Сургаал ба Гэрээ 76:40–41-ийг үзнэ үү] сургаалыг болон бидний төлөө хийсэн зүйлийг нь хэдий чинээ их ойлгоно [2 Нифай 31:2–21-ийг үзнэ үү], төдий чинээ амьдралд маань хэрэгтэй хүч чадлыг Тэр өгч чадна гэдгийг мэдэх болно. …

Бид Аврагчийн болон Түүний цагаатгагч золиосын тухай судлахад цаг гаргаснаараа Түүний хүчийг хүлээн авах өөр нэгэн чухал түлхүүрийг хэрэглэхийг хүсдэг. Энэ нь Түүнд итгэж, Түүнийг дагахыг сонгох явдал юм.

Бид ариун нандин гэрээнүүд байгуулж, гэрээнүүдээ яг таг сахисан үедээ өөрсдийн амьдрал дахь Аврагчийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг. …

Аврагч Өөр лүү нь үнэхээр тэмүүлэхийг хүсэж байгааг мөн хүч чадлыг нь амьдралдаа татан авах нь зүрх сэтгэлийн тань хамгийн агуу хүсэл гэдгийг мэдэрсэн үед та яг юу хийх хэрэгтэйгээ Ариун Сүнсний удирдамжаар мэдэж авах болно [Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү]. (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 39–42 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25–28)

Есүс Христ Өөрийн Цагаатгалын ачаар биднийг хүчирхэгжүүлэн, тайвшруулж, эдгээх, мөн нигүүлсэл, өршөөл үзүүлэх хүч чадалтай болохыг гэрчилснээр хичээлээ өндөрлө.

Дараагийн хичээлээр

Амьд бошиглогчгүйгээр амьдрал нь хэрхэн өөр байх байсныг бодоход суралцагчдыг урь. Суралцагчдаас дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судалж, амьд бошиглогчдоор удирдуулснаар хүртэх адислалын талаар ярилцахад бэлдэж ирэхийг хүс.