2010
Энэ өргөөнд хамаарах зүйлүүд
2010


Энэ өргөөнд хамаарах зүйлс

Ариун сүмийн баптисмын санг арванхоёр шарын нуруун дээр тогтоосон байдаг (Шастирын Дэд 4:2–4-ийг үз). Энэ нь Израилын арванхоёр овгийг бэлгэдэн төлөөлдөг. Бид Аврагчийн амин хувиа үл хичээсэн үйлчлэлийн үлгэр жишээг даган, энэ ёслолыг хүлээн авалгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хийлгэж болно.

Ёслолын өрөөнүүдэд хүүхдүүддээ зориулан өгсөн Бурханы төлөвлөгөөний тоймыг харуулсан байдаг. Хожмын Үеийн Гэгээнтнүүд мөнх бус байдлын өмнөх болон мөнх бус амьдралынхаа тухай, дэлхийн бүтээлт, хүмүүний Уналт, Есүс Христ Бурханы бүх хүүхдийн Гэтэлгэгч болох тухай, дараагийн амьдралд өөрсдийн хүлээж авах олон адислалын тухай мэддэг билээ.

Селестиел өрөө нь Есүс Христийн сайн мэдээгээр амьдарсан тохиолдолд хүн бүхний хүрч болох өргөмжлөгдсөн, амар амгаланг олсон байдлыг бэлгэддэг. Энэ өрөө Тэнгэрлэг Эцэг Түүний Хүү Есүс Христ хоёрын дэргэд орших гэр бүлүүдэд зуршмал байх өндөр сэтгэл ханамж, дотоод сэтгэлийн эв нийц, амар амгаланг бэлгэддэг.

Лацдан холболтын өрөөнд сүйт бүсгүй, сүйт залуу хоёр зөвхөн энэ амьдралд төдийгүй бас үүрд мөнхөд гэрлэдэг.

Иллинойн Наувугийн Ариун сүм (зүүн цаад талд), ганддаггүй шил

Ютагийн Дрейперийн Ариун сүмийн баптисмын сан.

Аризонын Гила Валлигийн Ариун сүмийн баптисмын сан.

Нью-Йоркийн Манхаттаны Ариун сүмийн ёслолын өрөө.

Калифорнийн Ньюпорт Бийчийн Ариун Сүмийн ёслолын өрөө.

Техасын Сан Антониогийн Ариун сүмийн селестиел өрөө.

Ютагийн Оквирр Маунтейны Ариун сүмийн довжоо.

Мексикийн Мехико хотын Ариун сүмийн шигтгэмэл модон ширээ.

Британий Колумбын Ванкуверын Ариун сүмийн лацдан холболтын өрөө.