2015
Үүнийгээ орхи
зургадугаар 2015


Биднийг дахин уулзтал

Үүнийгээ орхи

“Balm of Gilead,” Ensign, 1987 оны 11-р сар, 17–18.

Найзын минь амьдрал нуран унав. Тэр хайртай эхнэрээсээ хагацсан юм.

Зураг
illustration of young man at door with approaching elderly man

Зураг чимэглэлийг Пол Манн

Хэрэв та сэтгэл зовнил, уй гашуу юм уу, ичгүүр, атаархлаас, эсвэл сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах явдлаас, эсвэл зөвтгөх байдлаас болж зовж байгаа бол олон жилийн өмнө нэгэн патриархын заасан энэ хичээлийг эргэцүүлэн бодоод үзээрэй. Тэрээр миний мэдэх хүмүүсээс хамгийн гэгээлэг нь байлаа. …

Тэр жижигхэн газарт өссөн бөгөөд амжилтанд хүрэхийг хүсдэг байв. Тэр боловсрол эзэмших гэж чармайж байлаа.

Тэр залуухан сайхан бүсгүйтэй гэрлэж, тэр үед амьдралынх нь бүх зүйл сайхан байсан ажээ. Тэр сайн цалинтай, ирээдүйтэй ажил хийдэг байжээ. Тэд бие биедээ үнэхээр хайртай байсан бөгөөд анхныхаа үрийн зулайг үнэрлэхээр хүлээж байв.

“Гэтэл хүүхэд төрөх орой нь түвэгтэй байдал үүсчээ. Цорын ганц эмч нь хөдөө хаа нэгтээ өвчтэй хүн асрахаар явчихсан байж. …

Эцэст нь арай гэж эмч ирлээ. Тэр яаралтай тусламж үзүүлж, шуурхай ажиллав. Удалгүй бүх зүйл хэвийн боллоо. Хүүхэд ч төрж, байдал хэвийн болов.

Гэтэл хэдэн өдрийн дараа залуу ээж тэр орой эмчийн асарч байсан нөгөө айлаас дамжин ирсэн халдвараас болж нас баржээ.

Жоны амьдрал нуран унав. Бүх юм сайхан байхаа больж, бүгд буруугаар эргэв. Тэр хайртай эхнэрээсээ хагацав. Тэр хүүхдээ асарч, хажуугаар нь ажлаа хийх ямар ч боломжгүй байлаа.

Өдөр хоногууд өнгөрөх тусам тэр уй гашууд улам их автжээ. “Тэр эмч ажлаа хийх ёсгүй” гэж тэр хэлдэг байв. “Тэр миний эхнэрт халдвар тараасан. Хэрэв тэр болгоомжтой байсансан бол эхнэр минь өнөөдөр амьд байх байсан” гэж тэр хэлдэг байлаа.

Тэрээр бусад юмны тухай бараг бодохоо больж, уй гашуугаасаа болоод уурлан хорсдог болов. …

Нэг орой нэг хүн хаалгыг нь тогшжээ. Бяцхан охин энгийнээр “Аав таныг манайд ирээч гэж байна. Тэр тантай ярилцмаар байна гэсэн” гэлээ.

“Аав” гэдэг нь гадасны ерөнхийлөгч байлаа. …

Сайхь сүнслэг хоньчин сүргээ харж ханддаг байсан бөгөөд түүнд нэг зүйл хэлэхийг хүсжээ.

Тэрхүү мэргэн үйлчлэгчийн өгсөн зөвлөгөө нь ердөө л: “Жон, үүнийгээ орхи. Чиний хийх ямар ч зүйл эхнэрийг чинь буцааж авчрахгүй. Чи юу ч хийлээ гэсэн, энэ нь байдлыг зөвхөн муутгана. Жон, үүнийгээ орхи“ гэсэн тун энгийн зөвлөгөө байлаа. …

Тэр биеэ барихын тулд тэмцэлдэж байв. Эцэст нь тэрээр асуудлын гол нь юу ч байсан хамаагүй, харин зөвхөн дуулгавартай байх болно гэж шийджээ.

Дуулгавартай байдал бол хүчирхэг сүнслэг эм юм. Энэ нь бараг бүх өвчинг эдгээдэг.

Тэр өнөөх мэргэн, сүнслэг удирдагчийнхаа зөвлөгөөг дагахаар шийдэв. Тэр үүнийгээ орхиж чадсан юм.

Тэр надад “Би түүнийг дэндүү их ажиллаад бага цалин авдаг, нэг өвчтөнөөс нөгөө өвчтөн рүү гүйсэн, эм тариа нь хүрэлцээ муутай, эмнэлэггүй, цөөхөн багаж хэрэгсэлтэй, хөдөөний хөөрхийлөлтэй эмч байсан гэдгийг нас дээр гарсан хойноо л ойлгосон юм.

“Хоёр хүний амьдрал үхлийн ирмэг дээр байх мөчид тэрээр ирж, шуурхай ажилласан шүү дээ.

“Би нас дээр гарсан хойноо л ойлголоо. Би өөрийнхөө болон бусдын амьдралыг нураах байсан байх” хэмээн тэр давтан хэлэв.

Тэрээр “Жон, үүнийгээ орхи” хэмээн энгийнээр зөвлөсөн ухаалаг, сүнслэг удирдагчийнхаа төлөө Их Эзэнд олон удаа өвдөг сөгдөн, талархлаа илэрхийлжээ.