2015
Хөгжим сонсож, муу зүйлээс зугтах арга
зургадугаар 2015


Хөгжим сонсож, муу зүйлээс зугтах арга

Аликса Б., Нидерланд

Зураг
Girl listening to headphones

Зураг чимэглэлийг Бен Симонсен

Би сургуулийн тойрон аяллын үеэр автобусаар явж байхдаа нэг охины урд суусан бөгөөд түүний хэлж байсан бүдүүлэг үг хэллэг, тоглоом тохуу надад маш эвгүй санагдаж байв. Багш болон бусад оюутан түүнийг болиулахыг хичээсэн боловч тэр больсонгүй. Би юу хийхээ мэдэхгүй байсан учраас МР3 тоглуулагчаа гаргаж ирээд, дуртай хөгжмөө сонсохоор шийдсэн юм.

Би дуунуудаа нийлүүлсэн бөгөөд эхний дуу нь youth.lds.org/music дээрээс авсан дуу байлаа. Би энэ дууг алгасах гэж байтал миний дотор ямар нэгэн зүйл энэ дууг сонсох хэрэгтэй гэж хэлэв. Би 20 минутын турш сүнслэг хөгжим сонссоор байлаа. Дуунуудын үгс нь намайг тэвчээртэй байхад урамшуулж, би бол Тэнгэрлэг Эцэгийн охин гэдгийг надад сануулж байсан юм.

Долоо хоногийн сүүлчээр сургууль дээр бүжиг болов. Хэдийгээр тэнд алдартай бүжгийн дуунуудын цэвэр хувилбарыг тоглуулж байсан ч, манай ангийн хүүхдүүд нэг дууны арилгасан үгийг чанга дуугаар хэлж байлаа.

Надад бас л эвгүй байлаа. Багш нар хажууд сууж байсан ч, үүнийг анзаарсангүй. Би бугуй руугаа харав. “Ариун газруудад зогсогтун та нар, бүү шилжин нүүлгэгд (С ба Г 87:8)” гэсэн бичигтэй өсвөр үеийнхний чуулганаас авсан бугуйвчаа би харлаа.

Миний зогсож байсан газар ариун газар биш гэдгийг би мэдэж байсан учраас өөр дуу явах хүртэл гадагш гарав.

Хөгжим бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлж чадна гэдгийг би мэднэ. Хэдэн өдрийн өмнө МР3 дээрээ урам хайрласан хөгжим сонссон нь надад бүжгийг орхиж гарах зориг өгснийг би мэднэ. Эдгээр туршлага нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойр дотно болоход надад тусалсан юм.