2018
Сүнслэг зай хураагуураа цэнэглэх гэр бүлийн үдшийн 3 санаа
January 2018


Сүнслэг зай хураагуураа цэнэглэх гэр бүлийн үдшийн 3 санаа

Зураг
Хүүхдүүдэд зааж буй эцэг

Бид бүгд өдөр бүр сүнслэг зай хураагуураа цэнэглэх хэрэгтэй. Далын ахлагч В.Марк Бассэтт “Харж мөн амьдар” хэмээх өгүүлэлд энэ тухай бичсэн (Лиахона, 2018 оны 1-р сар). Түүний өгүүлэлд үндэслэсэн эдгээр үйл ажиллагааны санааг бүх насны хүүхэдтэй гэр бүлүүд гэр бүлийн үдэштээ зориулан өөрчилж болно.

  1. Бид Израилийн хүүхдүүдтэй адил Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд “сүнслэг талх” цуглуулах буюу өдөр бүр залбирч, судруудаас судалж, зарлигуудыг сахиж, бусдад үйлчлэх хэрэгтэй. “Талх” болгон ашиглаж болох ямар нэг зүйл олоод (товч, тоглоом, цаасан бөмбөлөг гэх мэт), шалан дээр тараан байрлуул. Хүүхдүүдээр талх цуглуулуулж, саванд хийлгэ. (Тоглоомыг илүү бэрх болгохын тулд та талхыг нууж болох юм.) Тэд саванд талх хийх бүрдээ сүнслэг тэжээл өгдөг ямар нэг үйлдлийн жишээ хэлж болно. Eгипетээс гарсан нь 16:19–21-ийг уншаад, харилцан яриа өрнүүлэх талаар бодож үз. Яагаад израильчуудийн хувьд талхыг өдөр бүр цуглуулах нь чухал байсан бэ? Мөн энэ нь бидний хувьд яагаад чухал вэ?

  2. Ахлагч Бассэттын ярьсан түүхэн дээр автомашины цахилгаан үүсгүүрийг үе үе цэнэглэх хэрэгтэй байсны адил бид ч бас сүнслэг байдлаараа цэнэглэгдэх хэрэгтэй. Баадуутай эсвэл эрчигнүүр тоглоом буюу баадуу чангалж эсвэл эргүүлж ажиллуулдаг ямар нэг зүйл олж ав. Уг тоглоомыг хэдэн удаа эргүүл эсвэл баадууг нь чангал. Энэ нь бидний сүнслэг байдлаараа цэнэг авахтай ямар хамааралтай вэ? Бид эрчигнүүрт тоглоомыг эргүүлэхээ болих үед яадаг вэ? Үүнтэй адилаар, хэрэв бид залбирах эсвэл сүмд явахаа больчихвол юу тохиолдох вэ? Та ахлагч Бассэттын өгүүлэл дэх “Сүнслэг талх” гэсэн хэсгийг харж болно.

  3. Хэрэв бидний “сүнслэг зай хураагуур” цэнэгтэй, хүчтэй байвал Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байж чадна. Гэр бүлийн үдшийн өмнө хийх хоёр зүйлийг жагсаа. Тухайлбал: (1) Бидний сүнслэг зай хураагуурын цэнэгийг дуусгадаг зүйлүүд (худал хэлэх, ах эгч дүүдээ найрсаг бус хандах, судар судлахгүй байх гэх мэт) болон (2) цэнэглэдэг зүйлүүд (аравны нэг төлөх, өвчтэй хүмүүс дээр айлчлах, ариун ёслолоос хүртэх гэх мэт). Үйлдэл тус бүрийг чанга унш. Хэрэв тухайн үйлдэл сүнслэг зай хураагуурыг нураадаг бол өрөөний зүүн талд, цэнэглэдэг бол баруун талд очихыг хүүхдүүдээс хүс. Зөвийг сонгоход нь тэднийг урамшуулан дэмжээрэй.