2018
Хачин хөрш
January 2018


Хачин хөрш

Зохиогч нь Австралийн Викториад амьдардаг.

Би амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулж байсан бөгөөд хөрштэйгөө сүмд явснаар бүх зүйл өөрчлөгдсөн.

Зураг
peeking over fence

Зураг чимэглэлийг Рафэл Маяани

Хэдэн жилийн өмнө би ярилцах ч хүн байхгүйгээс болж сэтгэлээр унасан байлаа. Гэр бүлээсээ хол, найз нөхөдгүй байсан учраас надад цаашид хэрхэн амьдрах талаар төсөөлөгдөх ч үгүй байв.

Би авга ах, эгч хоёртойгоо амьдардаг байсан бөгөөд тэд зөвхөн хөрштэйгөө ярилцахыг л огт зөвшөөрдөггүй байв. Тэд түүнийг хачин гэж хэлдэг байсан бөгөөд намайг айлгах гэж түүний тухай түүхүүдийг хүртэл зохиож байсан.

Гэвч нэгэн бямба гарагт хөрш маань өсвөр насны хоёр охинтойгоо хамт надаас хашаа барихад туслахыг хүссэн юм. Би ч зөвшөөрч, ажилдаа оров.

Охидыг ажигласны эцэст би тэднийг сайн хүмүүс болохыг мэдэрсэн ба тэдэнтэй үг сольж эхэлсэн нь биднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар ярилцахад хүргэсэн юм. Тэд миний олон асуултад хариулсан. Би ч сонирхож эхлэв. Хөрш маань надаас маргааш сүм рүү хамт яваад, таалагдах эсэхээ мэдэхэд урив. Би амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үед байсан учраас алдах зүйлгүйгээ ойлгосон.

Маргааш өглөө нь би Сүмийн хаалгаар алхан орохдоо, ойлгоход хэцүү дотоод сэтгэлийн амар амгаланг гэнэт мэдэрсэн бөгөөд энэ сүм бол миний байх ёстой газар гэдгийг мэдсэн. Тэр өглөө надтай номлогчдыг танилцуулж, тэд Сүм үнэн гэдгийг хэрхэн мэдсэн болохыг би олж харсан.

Би номлогчдоос хэд хэдэн хичээл авав. Тэнгэрлэг Эцэг хайраар дүүрэн, халамжтай мөн сүнслэг тэдгээр номлогчийг яг зөв цагтаа над руу илгээсэн. Би номлогчдын тусламжтайгаар тэдэнд байсан сайн мэдээний тухай мэдлэгийг олж авсан.

Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдэж авснаар зовлон бэрхшээлтэй үед нь тэдэнд хэрхэн тусалсан тухай сонсоод, би тэдний хэлсэн зүйл үнэн эсэхийг мэдэхээр залбирах хэрэгтэй гэдгээ мэдэрч билээ. Би залбирсныхаа дараа сэтгэл дотроо аз жаргал, амар амгалангийн мэдрэмжийг хүчтэй мэдэрсэн. Би тэр орой хариултаа Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан гэдгээ мэдэж байв.

Ийм мэдлэг олж авснаар миний гэрчлэл маш хурдан өсөж байлаа. Би 2013 онд Сүмд нэгдсэнээсээ хойш Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдлэгтэй болсноор надад өгсөн олон олон адислалыг харж байсан. Би тэр номлогчдод болон намайг Христэд ирэхэд урьсан хөршдөө талархдаг.