2018
Майкл Исаак—Польш, Быдгощ
2018 оны аравдугаар сар


Итгэлийн хөрөг

Майкл Исаак

Польш, Быдгощ

Бөөрний дутагдлаас болж шаналж буй Майкл “Өвчинд олон сайн тал бий” гэв. Өвчнийхөө улмаас сайн мэдээнд улам бүр талархах болсон тэрээр өвчнийг “сайн сорилт” хэмээн хэлсэн юм.

Гэрэл зурагчин Лэслий Нилссон

Зураг
Michael Isaac

Би 1942 онд Этиопт төрсөн бөгөөд 1965 онд Польш улсад суралцахаар явсан юм. 1991 онд би номлогчидтой танилцаж, Сүмд нэгдсэн. Би 3 жил хагасын хугацаанд салбарын ерөнхийлөгчөөр, 12 жил номлолын ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилсэн. Түүний дараа би дахин салбарын ерөнхийлөгчөөр, улмаар дүүргийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн юм. Дараа нь би бөөрний дутагдалд орсон.

Би одоо Сүмд тоотой хэдхэн зүйл л хийж чадна. Би ням гарагт Сүмдээ ирэхийг хичээдэг.

Эхэндээ би бухимдсан л даа.

“Яагаад би гэж?,” “Их Эзэн, би танд үйлчилж байсан шүү дээ” гэж би залбирсан. Хэсэг хугацааны дараа би яагаад гэдгийг ойлгосон. Судруудад “эдгэрэх итгэлтэй, мөн үхэлд оноогдоогүй тэр нь эдгэрэх болно” (С ба Г 42:48) гэсэн байдаг.

Энэ шүлэгт, хэрэв бидний үхэх цаг болоогүй бол эдгэрнэ хэмээн хэлсэн.

Сүмийн гишүүд миний төлөө залбирч байсан ч эрүүл мэнд маань дордсоор байв. Тэд залбирлыг нь сонсохгүй байна гэж бодож байсан ч илүү сайн хүмүүс болж мөн би тэдний хайрыг мэдэрч байсан учраас үнэндээ залбирлыг нь сонссон байсан юм.

Би эрүүл байлаа гэхэд одоогийн энэ насандаа дахин хэдэн жил ч наслах байсан юм билээ? Гэсэн ч надад хийх олон зүйл бий.

Би судруудаас уншиж, өөрт минь тусалдаг баатруудыг тэндээс олох дуртай. Би эрүүл саруул байж, үйлчилж байхдаа Нифайн үлгэр жишээг дагах дуртай байсан бол одоо Иовын талаар их бодох болсон. Тэр сайн хүн байсан ч зовсон. Сайн мэдээнд үргэлж итгэл найдвар байдаг.

Быдгощ шиг хотод амбан захирагчтайгаа уулзъя гэвэл над шиг чухал бус хүнд уулзах боломж хэзээ ч олдохгүй. Гэхдээ сайн мэдээний ачаар бид ямар ч үед Бурханыг дуудах боломжтой. Тиймээс би Сүмдээ хайртай.

Надад Сүм бий. Мөн би залбирч, мацаг барин, хийж буй бүх зүйлээрээ дамжуулан Бурхантай холбогдох боломжтой. Надад өөр юу хэрэгтэй вэ?

Заримдаа би өөртөө “Би ямар агуу зүйлд оролцож байгаагаа мөн энэ нь ямар агуу үйл хэрэг гэдгийг ойлгохын тулд л өвдсөн юм байна” гэж хэлэх үе гардаг.

Эхнэр Рэнэтагийнхаа намайг өвдсөнд сэтгэлээр унаж байгааг би хардаг. Хэдийгээр би ийм зүйлийг хүсэхгүй ч уй гашуу хайрыг дагаж ирдэг. Тэр намайг хайрладаггүй байсан бол уй гашууд автахгүй байх байсан. Хайр танд ганцаараа биш гэдгээ мөн таны төлөө санаа тавьдаг хүмүүс байдаг гэдгийг мэдрэхэд тусалдаг.

Үхэл бол юу ч биш. Бүгдээрээ л үхнэ. Гэхдээ энэ нь үхэлд бидний хэрхэн хандаж байгаагаас шалтгаалдаг. Бурхан амьд гэдгийг би мэднэ. Тэр биднийг бүгдийг мөн намайг ч бас хайрладаг. Би үүнийг л хэлэх гэсэн юм.

Зураг
Michael sitting with his wife

Майклын өвдсөн нь түүний эхнэр Рэнэтад хүнд сорилт болсон юм. “Эхнэр Рэнэтагийнхаа намайг өвдсөнд сэтгэлээр унаж байгааг би хардаг. Гэхдээ уй гашуу хайрыг дагаж ирдэг. Хайр танд ганцаараа биш гэдгээ мөн таны төлөө санаа тавьдаг хүмүүс байдаг гэдгийг мэдрэхэд тусалдаг” гэж тэр хэлэв.

Зураг
Michael talking to a man at church

Майклын өвдсөн нь түүний хийх зүйлсийг хязгаарласан ч тэр эргэн тойрныхондоо ямар нэгэн арга замаар үйлчилж, тусалж дэмжсээр байна.

Зураг
Michael sitting at church

Майкл судруудаас найдвар, удирдамж олж авдаг. Тэр эрүүл саруул байж, үйлчилж байхдаа Нифайг биширдэг байжээ. “Харин одоо би Иовын талаар их бодох болсон. Тэр сайн хүн байсан ч их зовсон” гэж тэр хэлэв.