2018
Гэрчлэл нь ердийн нэг мэдрэмжээс илүү зүйл үү?
2018 оны аравдугаар сар


Нүдээ олсон хариулт

Гэрчлэл нь ердийн нэг мэдрэмжээс илүү зүйл үү?

Зураг
young woman reading the Book of Mormon

Гэрчлэл гэдэг нь Аврагчийн Петрт хандан “Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм” (Матай 16:17) хэмээн хэлсэн тэр зүйл юм. Энэ бол Ариун Сүнсээр дамжуулан илчилсэн Бурханы мэдлэг.

Ариун Сүнсний дуу хоолой бидэнд сонсогддог гэхээс илүү мэдрэгддэг ч энэ нь оюун ухаан болон “зүрх сэтгэл[ийн] чинь” (С ба Г 8:2; онцлон тодорхойлолт нэмэгдсэн) бодол санаагаар болон мэдрэмжээр дамжин ирдэг.

Бошиглогч Иосеф Смит илчлэлтийн сүнсийг “цэвэр оюун ухаан орж ирж байгааг мэдэрвэл илчлэлтийн сүнс оюун ухаанд чинь гэнэтийн санаанууд орж ирэхэд хүргэ[дэг]” тийм мэдрэмж хэмээн дүрсэлсэн (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 151).

Бид оюун ухаан, зүрх сэтгэл буюу бодол санаа, мэдрэмж, хүслээ Бурханд хандуулах юм бол Тэрээр бидний оюун ухаан, зүрх сэтгэлд Ариун Сүнсний намуухан, аниргүй, нам гүм дуу хоолойгоор ярих болно. Түүнийг бидний сүнстэй харьцах үед бидэнд онцгой мэдрэмж, бодол санаа төрөх шиг санагддаг. Энэ бол Түүний бидэнд өгдөг гэрчлэл юм.