2021
Алдар суугийн гурван зэрэглэлийн талаар анх сонсоход
2021 оны 7-р сар


Ирээд, Намайг дага

Алдар суугийн гурван зэрэглэлийн талаар анх сонсоход

Сургаал ба Гэрээ 76

7-р сарын 5–11

Зураг
artwork depicting the celestial kingdom

Зургийг Анни Хэнри Надэр

Сургаал ба Гэрээний 76-р хэсэгт Урвалтын үеэр дэлхийгээс алдсан авралын төлөвлөгөөний зарим чухал хэсгийг тодотгодог. Олон хүний хувьд эдгээр сэргээгдсэн үнэний талаар анх удаа мэдэж авах нь мартагдашгүй үйл явдал байдаг. АНУ-ын Виржиниа мужийн Ричмондод амьдардаг Конни гэх хөрвөгч эмэгтэйн хувьд ийм л байсан.

Тэрээр “Библи уншихад Бурханы хайр үргэлж харагддаг байсан ч энэ талаар ойлгомжтой заадаг ямар ч сүмтэй би тааралдаж байсангүй. Авралын төлөвлөгөөний талаар номлогчоор хичээл заалгаж байхад миний бодол батлагдаж, би амар амгаланг хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ мэдэрч билээ. Энэ л миний бодож байсан Тэнгэрлэг Эцэг мөн гэж би дотроо бодсон. Алдар суугийн зэрэглэлийн талаар мэдсэн явдал оюун ухааныг маань нээсэн ба би сурах зүйл их байгаад баярлаж байв” гэж дурсжээ.

Гэр бүлийн асуудалтай байсан, Францын Парисд амьдардаг хөрвөгч Дэлфин гэр бүлүүд селестиел хаант улсад хамтдаа амьдарч чадна хэмээн номлогчдыг заахад гэр бүлтэйгээ хамтдаа амьдрахыг хүсэж байгаадаа эргэлзэж байв. Харин номлогчдыг алдар суугийн гурван зэрэглэлийн талаар үргэлжлүүлэн заахад тэр амар амгаланг мэдэрчээ. Тэр сайн мэдээг дагахыг сонгосон хайртай хүмүүстэйгээ хамт байх болно гэдгээ мэдэж авсан. Авралын төлөвлөгөөний талаар илүү сайн ойлгох болсон тэрээр “Энэ нь хамаагүй шударга болохыг олж мэдсэн ба энэ нь надад амар амгаланг өгсөн” хэмээн хэлжээ.

Зураг
article on three degress of glory