2021
Өвөг дээдсээ адислах нь
2021 оны 7-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Өвөг дээдсээ адислах нь

Патриархын адислал авах үед зүрх сэтгэл минь өвөг дээдсээ гэсэн хайраар дүүрч билээ.

Зураг
Abigahel Kinic holdidng up chart with family history information

Гэрэл зургийг Ричард М.Ромни

Би өвөг дээдсийнхээ өлгий нутаг Камерунд төрсөн. Дараа нь би Франц руу цагаачилж, тэнд амьдарч, сурч, Парисын өөр өөр эмнэлэгт сувилагчаар ажилладаг байв. Одоо би Монтреалд амьдардаг бөгөөд тэнд ч гэсэн сувилагчаар ажилладаг.

Би Есүс Христийн үнэн Сүмийг олон жил хайсан. Парист номлогчидтой уулзаад, эцэст нь хайж байгаа зүйлээ буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг олсныг Ариун Сүнс надад гэрчилсэн. Би маш их баяртай байсан тул надад диваажинд аль хэдийн оччихсон мэт санагдаж байлаа! Би сайн мэдээг бүрэн дагаж амьдрахаар шийдсэн юм.

Надад өвөг дээдсээ хайж, тэдний өмнөөс ариун сүмд ёслолууд гүйцэтгэхийг заасан. Патриархын адислалаа авах үед намайг Сион уулан дээрх аврагч болж, гэр бүлээ аварна гэж хэлж билээ. Зүрх сэтгэл минь тэднийгээ хайрлах хайраар дүүрч, би итгэлийг нь хөсөрдүүлэхийг хүсэхгүй байлаа. Тэр өдрөөс хойш би гэр бүлийн түүх болон угийн бичиг дээрээ цуцалтгүй ажилласан.

Би өөрийгөө Камеруны хааны, Бамоуны гэр бүлд төрсөн гэдгийг үргэлж мэддэг байв. Тэд Ассираас ирсэн бөгөөд шилжин нүүх явцдаа бусад хүнтэй холилдсон гэж домогт дурдаж, ам дамжин уламжлан ирсэн байдаг. МЭ 1300 оноос хойш тэд угийн бичгээ хөтөлж, түүхээ бичсэн байв. Баримт бичгүүд нь хааны ордны номын санд байгаа. Өөр олон түүхийн дунд 1818-аас 1863 онд хаанчилж байсан ээжийн талын элэнц өвөө Фон-гоухоуогийн түүх байдаг.

Надад төрөлх нутагтаа очиж, Бамоуны гэр бүлийн гишүүний хувиар тэдгээр бичиг баримтыг харах боломж олдсон. Би бас хаанд бараалхаж, засгийн газрын бусад албан тушаалтантай уулзаж, эрх баригчидтай Сүмийн тухай мөн Сүм гэр бүлийн түүх сонирхдог талаар ярьж чадсан. Би сэргээгдсэн сайн мэдээний ачаар төрөлх нутаг, өвөг дээдсээ адислахад хувь нэмрээ оруулж байгаадаа талархдаг.