2021
Бусад аялагчаа тохинуулах нь
2021 оны 7-р сар


Ирээд, Намайг дага

Бусад аялагчаа тохинуулах нь

Сургаал ба Гэрээ 81–83

7-р сарын 19–25

Зураг
a woman comforts another woman in a wheelchair

Зураг чимэглэлийг Ж.Бэт Жэпсон

“Сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” (Сургаал ба Гэрээ 81:5).

Ерөнхийлөгч Томас С.Монсон: Тохинууллын үлгэр жишээ

Бишопоор дуудагдсан нас: 22

Тойргийн гишүүд: 1000 гаруй

Тойрог дахь бэлэвсэн эмэгтэй: 85

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бишоп Монсон бэлэвсэн эмэгтэйчүүдэд хэрхэн санаа тавьдаг байсан талаар ийн хуваалцжээ. “Залуухан бишоп Монсон Христийн мэндэлсэн баярын өдрүүдээр жил болгон ээлжийнхээ амралтаас нэг долоо хоног авч, тойргийнхоо 85 бэлэвсэн эмэгтэйн гэрт айлчлан очдог байсныг олон хүн мэднэ. Гэхдээ эхний хэдэн жил тэр өөрийн саравчинд өсгөж үржүүлэн, нядалж гаргасан тахиагаа … тэдэнд бэлэглэдэг байсныг олон хүн мэдэхгүй.”1

Бишоп Монсон байшингаа будах хэрэгтэй байсан настай хосод хэрхэн тусалсан тухайгаа “Сүнслэг өдөөлт төрсөн тэр мөчид би ахлагчдын чуулгынхныг эсвэл сайн дурынхныг биш, харин халамжийн гарын авлагын дагуу манай бүсэд амьдардаг гэр бүлийнх нь гишүүдийг будгийн багсаа агсахад дуудсан юм. Дөрвөн хүргэн, дөрвөн охин нь багсаа бариад, төсөлд ханцуйгаа шамлан оролцож билээ”2 хэмээн дурсан санасан байдаг. Энэ сүнслэг өдөөлт гэр бүлийг дахин холбож, бие биенээ илүү сайн харж ханддаг болоход тусалсан.

“Хэрэв бид энэхүү мөнх бус амьдралын аянд хамт аялж буй хүмүүсээ хайрлахгүй юм бол Бурханыг чин үнэнээсээ хайрлаж чадахгүй.”3 —Ерөнхийлөгч Томас С.Монсон

Зураг
article on ministering

Эх сурвалж

  1. Jeffrey R. Holland, “President Thomas S. Monson: Man of Action, Man of Faith, Always ‘on the Lord’s Errand,’” Ensign, Feb. 1986, 12–13.

  2. Thomas S. Monson, “The Bishop—Center Stage in Welfare,” Ensign, Nov. 1980, 89.

  3. Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.