2021
Эсэргүүцлийг давж гарах нь
2021 оны 7-р сар


Ирээд, Намайг дага

Эсэргүүцлийг давж гарах нь

Сургаал ба Гэрээ 71–75

6-р сарын 28-аас 7-р сарын 4

Зураг
people gathered on a street corner with Church leader and missionaries

Зургийг Дан Бөрр

Сургаал ба Гэрээ 71 дэх илчлэлтэд Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт итгэлээ алдсан гишүүдийн шүүмжлэлээс болж Сүмийн эсрэг өрнөсөн эсэргүүцэлтэй холбоотой таагүй уур амьсгалыг арилгахын тулд явж, номло гэж хэлсэн байдаг. 100 гаруй жилийн дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Спэнсэр В.Кимбалл үүний адил Сүмийг хамгаалан номлож байсан.

Ахлагч Кимбаллын Эквадорт хийсэн айлчлал

1965 онд ахлагч Кимбалл Эквадорын Отавалод айлчлахдаа, Мормоны Номыг Отавалогийн уугуул иргэдэд өг хэмээн номлогчдод хэлжээ. Харин отавалочууд зэргэлдээх тосгонуудад номлогчдын талаар худал мэдээ тарааснаас болж эсэргүүцэлтэй тулгарч, худал мэдээллийг нь залруулж чадахгүй байлаа.

Хоёр жилийн дараа ахлагч Кимбалл орон нутгийн автобусны буудлын ойролцоо хэдэн гишүүн, номлогчтой нэгдэв. Оршин суугчдыг автобуснаас буухад номлогчид Есүс Христийн амьд төлөөлөгчтэй уулзахад урьсан байна. Удалгүй хориод хүн цугларав. Харин номлогчдыг цуглаанаа эхлэхэд цугларагсдын тоо 100 гаруй болж өсжээ.

Үүний дараа ахлагч Кимбалл үг хэлсэн юм. Тэр Есүс Христ Америк тивд ирсэн талаар ярив. Тэр тэнгэр өөд хуруугаараа заагаад, Мормоны Номон дээр Бурханы Хүү ирэхийг тэнгэрээс намуухан дуу хоолойгоор зарласан тухай ярьсан юм. Ахлагч Кимбалл “Яг л Аврагч нимгэн үүлэн дундаас бодитоор гарч ирж байгаа мэт хүн бүрийн харц миний гарын хөдөлгөөнийг дагаж тэнгэр өөд харж байв”1 хэмээн дурссан байдаг.

Үүний дараа номлогчид отавалочуудад заахыг хичээсээр байв. Номлогч эгч нар Рафаэль Табанго гэдэг эрэгтэйд заасан ба 1968 оны 7-р сарын 14-нд хамгийн анхны атавало хожмын үеийн гэгээнтэн баптисм хүртсэн юм. Түүний эхнэр Тэрэза ч бас Сүмд нэгджээ. Ойролцоогоор 15 жилийн дараа Отавалод гадас зохион байгуулагдаж, Табанго ах анхны патриархаар дуудагдсан юм.

Зураг
article on overcoming opposition

Эх сурвалж

  1. Spencer W. Kimball journal, May 29, 1967, as quoted in “Preaching in Peguche,” history.ChurchofJesusChrist.org/GlobalHistories.