Номын сан
Би гэрээнүүдийн тухай ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэх вэ?


Би гэрээнүүдийн тухай ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэх вэ?

Бид сайн мэдээний ёслолуудад оролцохдоо Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийдэг. Биднийг гэрээнүүд хийхэд Бурхан тодорхой болзлуудыг тавьдаг. Бид эдгээр болзлыг дагах аваас Тэрээр биднийг адислана хэмээн амладаг. Бид гэрээнүүдийг илүү сайн ойлгох үедээ эдгээрийг хүндлэх мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ амласан адислалыг хүлээн авах боломжтой болдог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Дараах судар ба материалуудыг залбирч судлан, өсвөр үеийнхэнд хийсэн мөн ирээдүйд хийх гэрээнүүдээ ойлгоход нь хэрхэн туслахаа тунгаан бод.

Moзая 18:8–10; С ба Г 20:37 (Баптисм хүртэхдээ хийдэг бидний гэрээнүүд)

С ба Г 20:77, 79 (Ариун ёслолын залбирлууд)

С ба Г 84:33–44 (Санваарын тангараг ба гэрээ)

Aбрахам 2:8–11 (Абрахамын гэрээний нэг хэсэг болж Абрахамд өгсөн амлалтууд)

Рассэл М.Нэлсон “Гэрээнүүд” Ensign эсвэл Лиахона 2011 оны 11-р сар, 86–89

Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээИтгэлдээ үнэнч байх нь (2004), 75

Миний сайн мэдээг номло (2004), 66–67, 91

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та хэрхэн тэдэнд тусалж чадах вэ? Эдгээр санаанууд тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг гэртээ эсвэл найз нартайгаа сайн мэдээний аль нэгэн сэдвээр ярилцсан саяхны туршлагаасаа хуваалцахыг урь.

  • Хүмүүс гэрээнүүдийг хийж, сахиж мөн гэрээнүүдээ зөрчиж байгаа зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга-ыг үзнэ үү). Өсвөр үеийнхнийг гэрээ гэж юу болох, бид яагаад гэрээнүүд хийдэг мөн гэрээгээ сахихад хүлээн авдаг адислалуудын тухай тайлбарлахад урь. Тэдэнд тусламж хэрэгтэй бол “Итгэлдээ үнэнч байх нь” номын Гэрээ хэсгийг санал болго.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд гэрээнүүдийн талаарх ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэх ёстойгоо сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ангийн гишүүн бүрийг (хоёр хоёроороо эсвэл ганцаараа) гэрээг дүрсэлсэн судрын хэсгийг уншихад урь (энэхүү тоймд бичсэн судрууд гэх мэт). Тэднийг унших үед гэрээтэй холбоотой бидний өгдөг амлалтууд болон Бурханы өгдөг амлалтуудыг жагсаан бичихийг хүс. Өсвөр үеийнхэн бүрт гэрээний талаар сурсан зүйлээ бусдадаа заах боломж олго. Бурхан амлалтуудаа хэрхэн биелүүлдэг талаар тэд ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?

  • Өсвөр үеийнхнээс нэг гэрээг сонгоод, (баптисм, ариун ёслол эсвэл мөнхийн гэрлэлт гэх мэт) уг гэрээний талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь. Хуваалцсан зүйлээ самбар бичихэд тэднийг урь. Тэднийг уг гэрээнийхээ тухай судрууд (энэхүү тоймд санал болгосон зэрэг), Итгэлдээ үнэнч байх нь эсвэл Миний сайн мэдээг номло зэргээс судалж ойлголтоо гүнзгийрүүлэхэд урь.

  • Энэхүү тоймд санал болгосон судрын хэсгүүдийн нэгийг ангиараа уншаад, судруудад дүрсэлсэн амлалтуудыг жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс. Ангийн гишүүн нэг бүрээс эдгээр амлалтаас нэгийг сонгон илүү гүнзгий судлахыг хүс. Тэд уг амлалтын талаар заасан судрын өөр өөр хэсгийг олж болно. Тэд мөн Итгэлдээ үнэнч байх нь ном эсвэл бусад эх сурвалжаас мэдээлэл хайж болно. Сурсан зүйлээ мөн энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар хуваалцахыг ангийнхнаас хүс.

  • Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл бүрэн цагийн номлогчдийг ангид урьж, хүмүүсийг гэрээ хийхэд бэлтгэхэд нь туслахын тулд тэд юу хийдэг талаараа тайлбарлахыг урь. Гэрээнүүдийг ойлгоход хүмүүст номлогчид хэрхэн тусалдаг вэ? Хүмүүсийг гэрээнүүдээ сахихад номлогчид хэрхэн урамшуулан дэмждэг вэ? Өсвөр үеийнхнийг сонирхсон асуултаа асуухад нь дэмж.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд гэрээнүүдийн талаарх ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэхээ ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Хувиараа суралцах үеэрээ ёслол ба гэрээнүүдийн талаар сурсан зүйлээ хуваалцахад бэлтгэж ирэхэд нь өсвөр үеийнхнийг дэмж.

Сайн мэдээг хичээнгүйлэн суралцсаны үр дүнд ирдэг адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалц.