Номын сан
Суралцах нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг болдог вэ?


Суралцах нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг болдог вэ?

Тэнгэрлэг Эцэгийн биднийг дэлхий рүү илгээсэн гол шалтгаануудын нэг нь Түүнээс сурч мөн Түүнтэй илүү адил болоход туслах туршлагуудыг бидэнд өгөх явдал юм. Хэрэв бид дуулгавартай, шаргуу суралцвал Тэрээр бидний мэдвэл зохих зүйлсийг амьдралын маань туршид шат шатаар нэмж өгөх болно. Тэнгэрлэг Эцэг биднээс өөрсдийн олж авсан мэдлэгээ бусдыг адислах хийгээд Түүний хаант улсыг байгуулахад ашиглахыг хүсдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд үргэлжлүүлэн суралцах ямар боломжууд байна вэ? Үүнийг хийх нь хэрхэн таны амьдралыг адисалсан бэ?

Та хэрхэн амьдралынхаа турш үргэлжлүүлэн суралцсаар байхын ач холбогдлыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд тусалж чадах вэ? Та боловсрол эзэмших ба сайн мэдээнээс суралцахын үнэ цэнийг олж харахад нь тэдэнд туслахын тулд юу хийж чадах вэ?

Эдгээр судар, эх сурвалжийг залбирч судал. Амьдралынхаа турш суралцагч байхад юу таныг урамшуулдаг вэ?

2 Нифай 28:27–30; С ба Г 98:11–12 (Бид сурч мөн сурсан зүйлсийнхээ дагуу амьдрах юм бол Их Эзэн бидэнд “шат шатаар, дүрэм дүрмээр” заана гэж амласан)

Алма 12:9–11; С ба Г 50:40 (Хэрэв бид дуулгавартай мөн хүлээж авахад бэлэн байвал бид амьдралынхаа турш үргэлжлүүлэн суралцах болно)

С ба Г 88:77–80 (Дуудлагуудаа эрхэмлэн биелүүлэхэд бэлтгэгдэхийн тулд Их Эзэн биднээс суралцахыг хүсдэг)

Дийтр Ф.Угдорф, “Би биш биз дээ, Эзэн минь?Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 56-59

Даллин Х.Өүкс болон Кристин М.Өүкс, “Суралцах нь мөн хожмын үеийн гэгээнтнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 4 сар, 22–27

Залуучуудын бат бөх байдлын төлөө номын “Боловсрол,” (2011), 9–10

Итгэлдээ үнэнч байх нь номны “Авралын төлөвлөгөө,” (2004), 115–117

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн заасан бүх зүйлийн төгс жишээ байсан. Тэрээр тэдэнтэй хамт залбирснаар залбирахыг заасан. Тэднийг хайрлаж, үйлчилсэн шигээ бусдыг хайрлаж, үйлчлэхийг Тэр заасан. Та хэрхэн зааж буй өсвөр үеийнхэндээ суралцах сонирхолтой байхын жишээг үзүүлж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар хэрхэн тэдэнд тусалж чадах вэ? Эдгээр санаа тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхэн авралын төлөвлөгөөний тухай юу сурсан бэ (гэрээнүүд, дуулгавартай байдал, Цагаатгал, эсвэл үхлийн дараах амьдрал гэх мэт)? Тэд бие биетэйгээ юу хуваалцаж чадсан бэ?

  • Самбар дээр “Сурах нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад чухал вэ?” гэж бич. Өсвөр үеийнхэнд хичээлийн турш энэ асуултыг эргэцүүлэн бодож хариултуудыг бичих цаг өг. Хичээлийн төгсгөлд тэднийг бичсэн зүйлээсээ хуваалцахад урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхнийг амьдралынхаа туршид суралцагчид байхад нь урамшуулан дэмжихэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Самбар дээр Суралцах нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг болдог вэ? гэж бич. Өсвөр үеийнхнээс ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Би биш биз дээ, Эзэн минь?” хэлсэн үгийн “Амьдралаа дүгнэж цэгнэх нь” хэсгийг уншиж байхдаа энэхүү асуултыг бодож үзэхийг хүс. Тэдэнд бодлоо хуваалцах цаг гаргаж өг. Судруудаас суралцсанаар эсвэл амьд бошиглогчдын сургаалуудын дагуу амьдарснаар өөрсдийн амьдралд хийсэн өөрчлөлтүүдийн талаар хуваалцахад тэднийг урь.

  • Бүх өсвөр үеийнхнийг энэ тойм дээрх судруудаас нэгийг уншаад, сурах зарчмуудыг олохыг хүс. Тус бүрийг нь уншсан судрын хэсэг дээрх зарчмыг илэрхийлсэн зураг ба схем зураг зурахад урь. Өсвөр үеийнхнийг уншсан зүйлсийнхээ талаар бие биедээ заахдаа зургуудаа ашиглахыг хүс. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх суралцах ач холбогдлын талаар эдгээр судар юу зааж байна вэ?

  • Өсвөр үеийнхнийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх “Боловсрол” хэсгийг судрын эшлэлүүдийн хамт уншихад урь. Ангийн хагасаас Тэнгэрлэг Эцэг биднээр хийлгэхийг хүсэж байгаа зүйлсийг олохыг хүсээд, нөгөө хагасаас Түүний амласан адислалуудыг олохыг хүс. Тэднийг олсон зүйлсээ бусадтай хуваалцан, сайжруулах хэрэгтэй гэж мэдэрч байгаа зарим зүйлийг сонгоход уриал. Эдгээр зүйлийг сайжруулах арга замуудыг ангиараа ярилцаад, Их Эзэний зөвлөгөөг дагах хувийн зорилгууд тавихад нь өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж.

  • “Чи хангалттай ихийг мэднэ” видео бичлэгийг үзүүлээд, бид хэрхэн мэдлэгтэй болох талаар ахлагч Нийл Л.Андэрсэнээс сурсан зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Сайн мэдээний тухай бүх зүйлийг ойлгохгүй байгаагаасаа болоод зүдэрч байгаа найздаа тэд юу хэлж болох вэ? Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх сурах үүргийн тухай ойлгоход нь тэд хэрхэн найздаа тусалж чадах вэ?

  • Өсвөр үеийнхнийг Итгэлдээ үнэнч байх нь номон дахь “Авралын төлөвлөгөө” (115–117-р хуудас) хэсгийг судрын хэсгүүдийн хамт уншаад, өөрсдийн мэддэггүй байсан ямар нэгэн зүйлийг олохыг хүс. Тэднийг сурсан зүйлээсээ хуваалцахыг хүсэж мөн Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг үргэлжлүүлэн сураасай гэж хүсдэг талаар ярилц.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд сурах нь яагаад чухал болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар мэдрэмж эсвэл сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Хэн нэг нь асуулт асуухад та өөрөө хариулахын оронд бусдад хариулах боломж олгоорой. Жишээлбэл, 'Энэ маш сонирхолтой асуулт байна. Бусад нь юу гэж бодож байна вэ?' эсвэл 'Энэ асуултанд хариулах хүн байна уу?' гэж та асууж болох юм.” (Teaching, No Greater Call (1999), 64).

Үйлдэхэд урь

  • Тэднийг найз болон гэр бүлийнхээ гишүүнд заахыг хүсч байгаа авралын төлөвлөгөөний аль нэг хэсгийн тухай бодоход урь. Тэр сэдвийн тухай сурахын тулд тэд юу хийж чадах вэ?

  • Амьдралынхаа туршид суралцахыг эрэлхийлснээр олж авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалц.