2013
Есүс Христийн бурханлаг үүрэг: Бүтээгч
аравдугаар 2013


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн бурханлаг үүрэг: Бүтээгч

Айлчилж очдог эгч нартайгаа юуг хуваалцвал зохихыг мэдэхийн тулд энэ материалыг залбирч судална уу. Аврагчийн амьдрал, үүрэг зорилгыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн дээшлүүлж, харж ханддаг хүмүүсийг тань хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг www.reliefsociety.lds.org вэбсайтаас үзнэ үү.

Итгэл, Гэр бүл, Халамж

Есүс Христ “тэнгэр ба газрыг бүтээсэн билээ” (3 Нифай 9:15). Тэр үүнийг Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган дор санваарын хүчээр хийсэн юм (Moсе 1:33-ыг үзнэ үү).

“Ерөнхийлөгч Томас С.Монсон “Мэргэн ухаант Бүтээгч дэлхийг зохион бүтээж, түүн дээр биднийг байрлуулан.… Бурханаас бидэнд зориулан бэлтгэсэн бүхнийг хүлээн авахад бид тэнцэхээр байхын тулд өөрсдийгөө нотлон харуулах сорилтын хугацааг өгсөнд бид хэчнээн их талархалтай байх ёстой билээ” гэж хэлжээ.1 Бид Бурханы зарлигуудыг дагаж, наманчлахын тулд сонгох эрхээ ашигласнаар Түүнтэй хамт амьдрахын тулд эргэж очихоор зохистой болж чадна.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Бүтээлтийн тухай өгүүлсэн нь:

“Тэрбээр ертөнцийг бидэнд зориулан бүтээсэн юм! …

“Энэ нь хүмүүний хувьд зөрчилдөөнтэй зүйл: Бурхантай харьцуулахад хүмүүн юу ч биш; гэхдээ Бурханы хувьд бид маш чухал.2 Бид Тэнгэрлэг Эцэгийн хувьд маш чухал учраас Есүс Христ дэлхийг бидэнд зориулан бүтээсэн гэдгийг мэдэх нь Тэднийг хайрлах хайраа нэмэгдүүлэхэд бидэнд тусалж чадна.

Судруудаас

Иохан 1:3; Еврей 1:1–2; Moзая 3:8; Moсе 1:30–33, 35–39; Aбрахам 3:24–25

Бидний түүхээс

Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас (Moсе 2:26–27-г үзнэ үү) бурханлаг чадвартай юм. Бошиглогч Иосеф Смит Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарт “[өөрсдийнхөө] боломжинд тохирохоор амьдрахыг” зөвлөжээ.3 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эгч нарт энэхүү уриалгыг үндэс болгон өөрсдөд нь зориулсан Бурханы зорилгуудыг хэрэгжүүлснээр тэнгэрлэг чадамжиндаа хэрхэн тохирохоор амьдрахыг заадаг билээ. “Тэд өөрсдийгөө хэн бэ? гэдгийг, бусдыг хайрлан халамжлах заяамал чадвартай Бурханы охид гэдгээ жинхэнэ ёсоор ойлгосон үед ариун эмэгтэйчүүдийн чадавхидаа хүрч чадна.”4

“Эдүгээ та нар өөрсдийн тань дотор Бурханы байрлуулсан хайр энэрлийн дагуу үйлдэх нөхцөл байдалд байгаа билээ” хэмээн Бошиглогч Иосеф Смит хэлжээ. “Хэрэв та нар эдгээр зарчмуудын дагуу амьдарвал хэчнээн агуу, хэчнээн алдар суутай байх билээ! Та бүгд онцгой боломжиндоо тохирохоор амьдрах аваас тэнгэр элчүүд та нартай хамтран ажиллахаас татгалзаж чадахгүй.”5

Эшлэлүүд

  1. Toмас С.Монсон, “Амьдралын уралдаан,” Лиахона, 2012 оны 5-р сар, 91.

  2. Дийтр Ф.Угдорф, “Та нар Түүнд чухал,” Лиахона, 2011 оны 11-р сар, 20.

  3. Иосеф Фийлдинг Смит, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 171.

  4. Daughters in My Kingdom, 171.

  5. Иосеф Смит, Daughters in My Kingdom, 169.

Христийн гэрэл зураг, Дэвид Нистул; суурь зургийг Хэмэра/Тинксток