2013
Хүч чадалтай, эрүүл чийрэг, ухаалаг бай
аравдугаар 2013


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Хүч чадалтай, эрүүл чийрэг, ухаалаг бай

Зураг
Ахлагч Адриан Очоа

Бие махбод, сэтгэл санааны хувьд өөртөө итгэлтэй байхыг хүсдэг үү? Байнгын дасгал туслах болно.

Би саяхан дасгалын талаар нэгэн сонирхолтой зүйл уншсан юм. Хэрэв та өглөө эрт босч, бэлтгэлийн хувцсаа өмсөөд “Би энэ хувцсаа өмсчихөөд, явган явахаар гадаа гарахад санаа сэтгэл сайхан байвал одоо гүйдэг хэрэг ээ” гэж боддог бол үүнийг ойлгохоосоо ч өмнө сайн дасгал хийж байна гэсэн үг юм. Үүнтэй адилхан энгийн санааг хэрэгжүүлэх нь дасгал хийх сайн хэвшлийг хөгжүүлж, бие бялдартаа анхаарал тавихад тань тусалж чадна. Олон хүний хувьд аливаа зүйлийг эхэлж, түүнийгээ байнгын хэвшил болгох нь хамгийн хэцүү байдаг. Хэрэв дасгал зөвхөн таны биеийг төдийгүй бас сэтгэл санаа, оюун ухааныг адисална гэдгийг санах юм бол энэ нь бие бялдраа улам чийрэгжүүлэх хүсэлтэй болоход тань туслах болно. Та тогтмол дасгал хийснээр хүчтэй, өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг, эрч хүчтэй, эрүүл хүн болно.

Зураг
A stick of wood balancing on a rock. The stick has worms on one end and feathers on the other.

Өдөө чийгийн хорхойнуудаар худалдсан залхуу шувуу шиг бүү бай.

Зураг чимэглэлийг Грэг Ньюболд

Өдөө чийгийн улаан хорхойгоор наймаалсан нэгэн шувууны тухай түүхийг би санаж байна. Ийм замаар хоолоо олж идэх нь амар байсан бөгөөд тэр шувуу үй олон өдтэй гэж боддог байжээ. Сайхь шувуу өглөө эрт босч чийгийн хорхой ангуучлахгүй болсондоо баярлан өдөө наймаалахаа үргэлжлүүлсээр байв. Тэр ганц удаа ч болов хөдлөлгүй, өдөржингөө үүрэндээ суусаар байлаа. Сайхь шувуу үүндээ бүр дасчихсан байв. Гэвч амин чухал өднүүд нь дууссан учраас нисч чадахгүй болсноо тэр эцэстээ ойлгожээ.

Ийм явдал муу зуршил, залхуурал, донтуулагч бодисуудад урхидуулсан хэнд ч гэсэн тохиолдож болно. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос бид эдгээр зүйлс “таны бие бялдар, сэтгэц, сэтгэл санаа болон сүнсний сайн сайхан байдалд хор хөнөөл учруулдаг тухай уншдаг. Тэдгээр нь таны гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцах харилцаанд муугаар нөлөөлж, өөрийгөө үнэлэх мэдрэмжийг сулруулдаг. Тэдгээр нь өөрсдийнхөө төлөө зөв сонголт хийх чадварыг тань хязгаарладаг.”1 Идэвхтэй байж, зөв хооллох нь дээрх муу зуршлуудаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. Хэрэв сайхь шувуу нисч, чийгийн хорхойгоо ангуучилсаар байсан бол хэзээ ч өдгүй болохгүй байсан. Үүнтэй адил хэрэв бид “булчингаа ажиллуулж” тогтмол дасгал хийдэг байвал бидэнд хор хохирол учруулж, доройтуулдаг зүйлсээс зайлсхийх чадварыг өөртөө хөгжүүлнэ.

Зарим хүмүүс бие махбодын эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэж байхад бусад хүмүүс сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалтай тэмцдэг. Амьдрал хүнд хэцүү байж болно. Зарим үед бидэнд айж түгших, сэтгэлээр унах, өөрийгөө чамлах мэдрэмж төрж болно. Гэвч биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн хувьд дасгал хөдөлгөөн болон биеийн хүчний хөдөлмөр нь эерэг үзэл бодолтой байхад тусалдаг. Бие махбоддоо анхаарал тавих нь бас таны оюун ухааныг адисалж, өөрийгөө Бурханы хүүхэд гэдгээ санаж, өөртөө итгэлтэй, аз жаргалтай байхад тань туслах болно. Бидний сэтгэл санаа, бие махбод болон сүнслэг байдал бүгд хоорондоо холбоотой юм. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд заасан нь: “Та нарын сэтгэл санааны эрүүл мэнд бас чухал бөгөөд таны сүнсний болон бие махбодын сайн сайхан байдалд нөлөөлдөг. Сэтгэл дундуур эсвэл гунигтай байх нь энэхүү мөнх бус амьдралын нэг хэсэг юм. Гэсэн хэдий ч хэрэв та нар удаан хугацааны турш гунигтай, итгэл найдваргүй, түгшсэн, сэтгэл санаагаар унасан бол эцэг эх болон бишоптойгоо ярилцаж тусламж хүсээрэй.”2

Бидний эргэн тойронд яагаад их эрч хүчтэй, баяр баясгалантай хүмүүс байдаг вэ? Нэг гол шалтгаан нь зуршил юм. Хэрэв бид бие махбодоо сүнслэг үзэл бодлоос авч үзэн, “хүний бие бол Бурханы бэлэг бөгөөд ариун сүм” гэдгийг ойлгох юм бол бид бие махбодоо хайрлаж, ариунаар нь авч явах болно.3

Миний хувьд ариун гэдэг нь цэвэр, тэжээн тэтгэгддэг, хүч чадалтай гэсэн утгатай юм. Бидэнд бие махбодоо ариун байлгахад Тэнгэрлэг Эцэгийн тусалдаг арга замуудын нэг нь Мэргэн Ухааны Үгийг бидэнд өгсөн явдал юм. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд: “Та нар [Мэргэн Ухааны Үгэнд] дуулгавартай байснаараа хортой донтолтуудаас ангид байж амьдралаа хянаж чадна хэмээн тайлбарлажээ. Та эрүүл бие, саруул ухаан, Ариун Сүнсний удирдамж зэрэг адислалуудыг хүлээн авна. Та Их Эзэнд үйлчлэхэд бэлтгэгдэх болно. Мэргэн Ухааны Үгийг зөрчсөнөөр та илүү аз жаргалтай, нэр хүндтэй, бусдын анхаарлыг илүү ихээр татах болно хэмээн танд бодогдуулах Сатан эсвэл бусад хүмүүст бүү хуурт.”4 Та Мэргэн Ухааны Үгийг дагаснаар “мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг олж авах” (С ба Г 89:19) боломжийг өөрт тань олгох бие махбод, оюун ухаандаа аль алинд нь анхаарал тавьж байгаа гэдгээ санагтун.

Өдөө худалдаж дууссан залхуу шувуу шиг байхын оронд бэлтгэлийн хувцсаа өмсөөд, дасгалаа идэвхтэй хий. Дасгал тогтмол хий. Дуртай спортынхоо клубт элс эсвэл хамт гүйдэг эсвэл амралт чөлөөт цагийн бусад үйл ажиллагаануудад хамт оролцдог найз нөхөдтэй бол. Та бие бялдраа хөгжүүлэх зүйлсийг хийснээр зөвхөн бие махбодоо төдийгүй бас оюун ухаанаа дасгалжуулдаг. Дасгал нь бас сэтгэл санааны эрүүл мэндийг бэхжүүлдэг. Хамгийн чухал зүйл бол та хэр зэрэг түргэн гүйдэг эсвэл хэр зэрэг сайн тамирчин бэ гэдэг нь биш, харин дасгалыг тогтмол хийдэг байх явдал мөн. Та тогтмол дасгал хийснээр зөвхөн аз жаргалтай байх төдийгүй улам их хүч чадалтай, эрүүл чийрэг, ухаалаг болно.

Эшлэлүүд

  1. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 27.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 27.

  3. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 25.

  4. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 25.