2017
Гэр бүлийн үдшийн санаа
April 2017


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагааг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

Зураг
Christ with Thomas

“Тэд Түүнийг харсан,” 58-р хуудас: Христийн гэрч байна гэдэг нь ямар утгатай вэ? Өгүүллийг гэр бүлийнхэнтэйгээ уншсаны дараа, Христийг өөрийн биеэр хараагүй ч гэсэн гэрчлэх арга замын талаар ярилцаж болно. Та нутаг дэвсгэртээ байгаа дүрвэгчдэд үйлчлэх, судраас судалж байхдаа Аврагчийн амьдралын талаар олж мэдэх, хосуудад ариун сүмд орох боломж олгохын тулд хүүхдийг нь харж өгөх, ядарч байгаа найздаа туслах зэрэг Аврагчтай илүү ойртуулах арга замын талаар бодож болно. Түүнчлэн та mormon.org/easter-ээс видео бичлэг үзэн, Христийн тухай болон Түүний амилалт бидний амьдралд ямар ач холбогдолтой болох талаар тунгаан бодож болно.

Зураг
family at the temple

“Ариун сүмд ороход өдөр бүр бэлтгэ,” 69-р хуудас: Жой Д.Жонс эгч ариун сүмийг амьдралдаа эн тэргүүнд тавьж, ариун сүмд ороход бэлтгэхэд туслах гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь ямар ач холбогдолтой болохыг сануулав. Гэр бүлийн үдшээ “гэр бүлийн түүх ба ариун сүмийн үдэш” болгох талаар бодож үз. Та нэр хэрхэн индексжүүлэх мөн гэр бүлийн мэдээллийг хэрхэн хайх эсвэл ариун сүмийн ёслолууд ямар ач холбогдолтой болох талаар ярилцаж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа ариун сүмийн зургуудыг харж болно. Хэрэв та ариун сүмийн ойролцоо амьдардаг бол ариун сүмийн талбай дээр очин, ариун сүм биднийг Тэнгэрлэг Эцэгт хэрхэн илүү ойртуулж, Түүний хайрыг мэдрэхэд тусалдаг талаар ярилцаж болно.