2017
Бидний орон зай
April 2017


Бидний орон зай

Зураг
uncle making ship in a bottle

Зураг чимэглэлийг Дан Бөрр

Бурхан бидэнд багаж зэвсэг өгдөг

Авга ах маань урлагийн хүн бөгөөд жижиг модон усан онгоцтой шилэн лонх хийдэг. Үүнийг хийхэд маш их цаг хугацаа, анхаарал, хичээл зүтгэл шаарддаг.

Нэг өдөр би түүний бүх багаж хэрэгслийг хараад, хэрхэн багаж хэрэгсэл нэг бүрийг усан онгоцны тодорхой нэг хэсгийг буюу хэвийг хийхэд хэрэглэдэг болохыг анзаарсан. Би түүний ажиллаж байгааг харсан бөгөөд эдгээр усан онгоцыг хийхэд багаж хэрэгслээ хэрхэн ашиглаж байгаа нь гайхалтай санагдсан юм. Энэ нь надад Нифайн усан онгоц барьсан түүхийг сануулав (1 Нифай 17–18-ыг үзнэ үү). Тэр завиа хүмүүний аргаар биш, Их Эзэний аргаар барьсан. Бурхан бидэнд өөрсдийн гэсэн усан онгоцыг Өөрийнх нь арга замаар барих багаж хэрэгслүүдийг өгсөн. Судрууд, итгэл, Бурханы хайр зэрэг нь өөрийн усан онгоцыг тун хянамгай байж, ямар ч завсар зайгүй барихын тулд амьдралдаа хэрэглэх ёстой багаж хэрэгслүүд юм. Бид өдөр бүр Их Эзэний шавь байхад суралцаж байна.

Мариа Мэрсэдэс Ж., Венесуэлийн Монагас муж

Ганцаардлыг мэдэрсэн нь

Дани улсад хүйтэн хавар болж байлаа. Би дөнгөж бүрэн цагийн номлолдоо үйлчилж эхлээд байсан бөгөөд гэрчлэл маань гуйвж байв. Би Сүмд хөрвөөд дөнгөж 19 сар өнгөрч байсан бөгөөд гадаад улс орон, ярьж чадахгүй шинэ хэл, зүг чигээ олж чадахааргүй сүлжилдсэн гудамжтай газар очно гэхээс айж байлаа. Нэгэнтээ талархлаар дүүрэн байсан залбирал маань “Бурхан минь, та яагаад намайг ганцаардуулж орхив?” хэмээх гашуун, буруушаасан зүйл болон хувирсан юм.

Нэгэн өглөө би Түүнд хандан залбиран гуйлаа. Харин энэ удаа “Яагаад” гэж зүрх сэтгэлдээ уурлан бухимдахын оронд сайн мэдээ үнэн гэсэн гэрчийг өгч, эргэлзээг минь тайлж өгөхийн төлөө гуйв.

Би залбирсныхаа дараа судрын хуудсыг нээхэд “Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан Эзэн чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй” (Дэд хууль 31:6) гэсэн судар гарч ирсэн юм.

Би Бурхан үргэлж надтай хамт байсан гэдгийг мөн залбирлынхаа хариултыг авсан гэдгээ ойлгон ухаарахад зүрх сэтгэл минь баяр баяслаар дүүрч билээ. Намайг орхиж явлаа гэж буруутгагдсаныхаа дараа Тэр надаас чин сэтгэлийн залбирлыг маань л хүлээж байв.

Бүр гарах гарцгүй санагдаж байсан ч Бурхан намайг хэзээ ч орхихгүй. Бид залбирал болон судраар дамжуулан Түүний хайрыг мэдэрч чадна.

Клэйтон Э, АНУ-ын Техас муж