2017
Чадсан шүү!
April 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Чадсан шүү!

Зураг
cell phones

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би нэгэн ням гарагт бишопын хувьд ярилцлага хийж байхдаа нэгэн сайн найзтайгаа хамт суун, тулгарч байгаа сорилт бэрхшээлийн нь талаар ярилцах боломж гарсан юм. Сэтгэлийг нь зовоож буй зүйлсийг хэдэн минут сонссоны дараа тэр судраа тууштай унших шаардлагатай болохыг би мэдэрлээ. Би бас түүний бишопын хувьд асуудал болоод байсан зүйлээ буюу судраа илүү тогтмол унших хэрэгтэй болохыг сануулсан юм. Тиймээс би түүнд судраас илүү тууштай судлах хүсэлтэй “хариуцлагатай хамтрагчид” болж болохыг санал болгов.

Бид өдөр бүр судраа уншиж дуусаад, бие биен рүүгээ Чадсан шүү! гэж мессеж бичдэг байлаа. Аль нэг нь тухайн өдөр судраа уншсан эсэхийг сонсохоор хүлээж байгаа гэдгийг мэдэх нь бид хоёрт хоёуланд агуу хөдөлгөгч хүч болсон билээ. Хэрэв хэн нэгэн нь мартсан байвал мессеж түүнд сануулга болдог байв. Хэрэв аль нэг нь мессеж бичихгүй бол яасан бэ гэж сануулдаггүй байсан. Бид хоёрт нэг нэгэндээ гэм буруутай мэт мэдрэмж төрүүлэлгүй, энэ үүрэг даалгаврыг хийх боломж гарч байлаа.

Одоо бид даалгавраа хийж эхлээд 6 сар болж байгаа бөгөөд судраа уншихаа мартсан нэг ч өдрийг би санахгүй байна. Энэ ах хоёр сарын өмнө мацаг ба гэрчлэлийн цуглаанаар индэр дээр гарч, өдөр бүр судар уншсанаар өөрт нь болон гэр бүлд нь ямар эерэг нөлөө үзүүлсэн тухай гэрчлэлээ хуваалцсан.

Би энэ ахад төдийгүй түүнтэй нөхөрлөсөндөө мөн өдөр тутам бичдэг мессежид нь талархдаг. Би техник технологийг зөв зүйтэй ашиглавал бидний амьдралыг сайжруулдаг болохыг харсан. Би судруудад болон тэдгээр нь хэрхэн Христийн тухай гэрчилж байдагт талархаж байна. Аврагчийн цагаатгагч золиослол бидний хүн нэг бүрд хэзээ нэгэн өдөр Өөртэй нь хамт амьдрахаар эргэж очих боломжийг олгодог гэдгийг би мэднэ.