2017
Жинхэнэ амар амгаланг хэрхэн олж авах вэ?
April 2017


Сүмийн удирдагчдын хариулт

Жинхэнэ амар амгаланг хэрхэн олж авах вэ?

2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.

Зураг
Jesus Christ in a crowd

Хаа газрын сайн хүмүүсийн тэнгэрлэг хүсэл тэмүүлэл үргэлж энэ дэлхийн амар амгалан байсаар ирсэн, байх ч болно. Бид зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч бууж өгч болохгүй. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) “Хүн төрөлхтөн Бурханы үнэн, Бурханы захиасыг хүлээн авч, … тэнгэрлэг болох түүний хүч, эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс нааш амар амгалан, хайрын сүнс энэ дэлхийд хэзээ ч ирэхгүй” хэмээн заасан.

Бид ертөнцийн амар амгалангийн төлөө жинхэнээсээ найдаж, залбирдаг хэдий ч хувь хүн болон гэр бүлүүдийнхээ хувьд амлагдсан зөв шударгын шагнал болох амар амгаланд хүрдэг. Энэхүү амар амгалан бол Аврагчийн номлол, цагаатгагч золиослолын амлагдсан бэлэг юм.

Амар амгалан гэдэг нь зөвхөн аюулгүй байх эсвэл дайн дажин, хүчирхийлэл, зөрчил сөргөлдөөн, өрсөлдөөнгүй байх явдал биш юм. Амар амгалан бол Аврагч бидний хэн болохыг мэддэг гэдгээс мөн Түүнд итгэлтэй, Түүнийг хайрладаг, саад тотгор хийгээд зовлон зүдгүүртэй үед ч тушаалуудыг нь дагадаг болохыг мэдсэнээс ирдэг (С ба Г 121:7–8-ыг үзнэ үү).

“Хаанаас би амар тайвныг олох вэ? Хаанаас ч би амар тайвныг юу хийвч эс олно. Хэрхэн би амар байж, тайвшрах вэ?” ”Хаанаас би амар тайвныг олох вэ?” Hymns, х. 129). Хариулт нь Аврагч бөлгөө. Тэрээр амар тайвны эх сурвалж, бүтээгч юм. Тэрбээр “Энхийн жонон” (Исаиа 9:6) билээ.

Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах, үргэлж залбирах, нүглээ наманчлах, гэмшсэн сэтгэл, харууссан сэтгэлтэйгээр баптисмын усанд орох, Есүс Христийн үнэн шавь болох зэрэг нь амар амгаланд оршихоор шагнуулах зөв шударга хүмүүсийн төгс жишээ юм.

Сүм бол Христийн дагалдагчдын амар амгаланг олж авах хоргодох газар юм. Дэлхий дээрх зарим залуу өөрсдийгөө сүнслэг боловч шашинлаг бус гэдэг. Сүнслэг байдалтай байна гэдэг бол сайн эхлэл. Гэхдээ Сүм дээр биднийг хүлээн авч, бидэнд заадаг төдийгүй Бурханы сайн үгээр тэжээдэг. Хамгийн чухал нь, Сүм дэх санваарын эрх мэдлээр гэр бүлүүдийг хамтад нь холбож, бидний хүн нэг бүрийг селестиел хаант улсад Бурхан Эцэг, Есүс Христ хоёрт эргэж очиход тэнцэхүйц болоход шаардлагатай ариун нандин ёслолууд болон гэрээнүүдийг хийдэг. Эдгээр ёслол нь Их Эзэнтэй хийдэг гэрээнүүд учраас амар амгаланг авчирдаг юм.

Ариун сүмүүд бол эдгээр ариун нандин ёслолыг гүйцэтгэх мөн дэлхийгээс хоргодох амар амгалан эх үүсвэр болох газар юм. Ариун сүмийн талбайд очин, ариун сүмийн нээлттэй хаалганы үйл ажиллагаанд оролцдог хүмүүс ийм амар амгаланг мэдэрдэг.

Эцсийн эцэст Аврагч бол амар амгалангийн эх ундарга мөн. Амьдралд хүнд сорилтууд тохиолддог ч гэсэн, Аврагчийн Цагаатгал болон нигүүлслийн ачаар зөв шударга амьдралын хариуд хувь хүнд амар амгалангийн шагнал ирэх болно (Иохан 14:26–27; 16:33-ыг үзнэ үү).