2017
Санваарын тангараг ба гэрээ
April 2017


Айлчлагч багшийн захиас бичиг

Санваарын тангараг ба гэрээ

Энэ материалыг залбирч судлаад, юуг хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?

Зураг
Kansas City Missouri Temple

Бид эгч нарын хувьд санваарын тангараг ба гэрээг хувь хүний талаасаа ямар холбоотой болохыг ойлгох тусам санваарын адислал, амлалтуудыг төдий чинээ хүлээн авах болно.

“Их Эзэнтэй ариун гэрээ хийж, тэрхүү гэрээгээ хүндэлдэг хүн бүр хувийн илчлэлт хүлээн аван, тэнгэр элчүүдийн үйлчлэлээр адислагдаж, Бурхантай холбогдон, сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн эцэст нь Есүс Христтэй хамт Эцэгт байгаа бүгдийн өв залгамжлагчид болох эрхтэй”1 хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард хэлжээ.

Санваарын тангараг ба гэрээний адислал, амлалтууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд хамаатай. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Шэри Л.Дью эгч: “Их Эзэний өргөөний хамгийн дээд түвшинд санваарын ёслолуудын бүрэн байдлыг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн хоёул байж хүлээн авах боломжтой”2 хэмээн хэлсэн.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Линда К.Бөртон эгч: “би та бүхнийг Сургаал ба Гэрээ 84:33–44 дээр байдаг санваарын тангараг ба гэрээг чээжлээрэй хэмээн урьж байна. Тэгэх юм бол Ариун Сүнс санваарын тухай ойлголтыг тань тэлж, гайхамшигт арга замаар сүнслэгээр өдөөж, өргөн дэмжих болно гэдгийг амлаж байна”3 гэж хэлжээ.

Иосеф Смитийн Халамжийн нийгэмлэгт өгсөн заавар нь эмэгтэйчүүдийг “санваарын онцгой эрх, адислал, бэлэгнүүдийг эзэмшихэд” бэлтгэх зорилготой байсан. Үүнийг ариун сүмийн ёслолуудаар дамжуулан гүйцэтгэх боломжтой.

“Ариун сүмийн ёслол[ууд] нь санваарын ёслол хэдий ч шашны албыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгдөггүй. [Эдгээр ёслол] нь Их Эзэний өөрийн хүмүүс болох эрэгтэй, эмэгтэйчүүдэд өгсөн ‘тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно’ гэсэн амлалтыг биелүүлдэг. [С ба Г 38:32].”4

Нэмэлт судар болон мэдээлэл

Сургаал ба Гэрээ 84:19–40; 121:45–46; reliefsociety.lds.org

Зураг
Relief Society seal

Итгэл гэр бүл халамж

Эшлэлүүд

  1. М.Рассэлл Баллард, “Men and Women and Priesthood Power,” 2014 оны 9-р сар, 36–33.

  2. Шэрил Л.Дью, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 128.

  3. Линда К.Бөртон, “Санваарын хүч чадал—бүгдэд хүртээмжтэй,” Ensign, 2014 оны 6-р сар, 39–40.

  4. Gospel Topics, “Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, and Women,” topics.lds.org.