2018
Мормоны Номын уншлагын клуб
2018 оны долоодугаар сар


Мормоны Номын уншлагын клуб

Мормоны Номыг уншиж, бидэнтэй нэгдээрэй! Та ганцаараа, гэр бүлтэйгээ эсвэл найзтайгаа хамт уншиж болно. Тэгээд Мормоны Ном уншиж байгаа зургаа бидэнд илгээн, Мормоны Номоос өөрийн дуртай түүхийг эсвэл сурсан зүйлийнхээ талаар бидэнд хэлнэ үү. Та түүхээ бидэн рүү liahona.lds.org вэбсайтаар (“Submit an Article” дээр дарж) илгээнэ үү.

Зураг
Book of Mormon Reading Club

Энэ сарын судар: Хиламан 5:12

“Санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Манай гэр бүл Мормоны Номыг уншиж байгаа. Заримдаа бид түүхүүдийг жүжигчлэн тоглодог. Энэ нь маш хөгжилтэй байдаг. Би өдөр бүр шинэ үг, шинэ зүйл сурч авдаг. Эдгээр зүйлийг хийх нь ариун ёслолын цуглаанд болон Хүүхдийн хэсэгт анхаарлаа төвлөрүүлэхэд минь тусалдаг. Бас энэ нь намайг гэр бүлдээ ойр дотно байхад тусалдаг.

Амарон И, 7 настай, Камбож, Пномпен

Мормоны Номыг номлогчид бидэнд танилцуулснаас хойш би үүнийг унших маш их дуртай болсон. Миний дуртай түүх Мозаягийн номонд Бэнжамин хаан өөрийн хүмүүсийг итгэлээрээ удирддаг хэсэгт байдаг. Би итгэлтэй байж бас аав ээжийнхээ надаар хийлгэхээр хүссэн зүйлсэд дуулгавартай байхыг хүсэж байна.

Жанис С, 10 настай, Филиппин, Ллойло