2018
Мормоны Ном элбэг дэлбэгийг авчирдаг
2018 оны долоодугаар сар


Биднийг дахин уулзах хүртэл

Мормоны Ном элбэг дэлбэгийг авчирдаг

“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 4–7-оос авав.

Таныг энэ номыг нягт няхуур судалж эхлэх тэр мөчөөс эхлэн та нарын амьдрал руу урсан орох хүч энэ номонд агуулагддаг.

Зураг
marking scriptures

Зургийг Борн Торкэлсон

Бурханд илүү ойртох, өдөр тутмын амьдралдаа Түүнтэй илүү адилхан болох, Түүнийг байнга дэргэдээ байгаа юм шиг мэдрэхийг хүсдэг нэгэн хүсэл бидний зүрх сэтгэлийн гүнд байдаггүй гэж үү? Хэрэв тийм аваас, Мормоны Ном өөр ямар ч номноос илүүтэйгээр бидэнд туслах болно.

Мормоны Ном бидэнд үнэхээр үнэнийг заадаг ч энэ нь үүнээс илүү ихийг заадаг. Мормоны Ном үнэхээр Христийн тухай гэрчилдэг ч энэ нь бүр илүү ихийг гэрчилдэг. Бас үүнээс ч илүү зүйл бий. Таныг энэ номыг нягт няхуур судалж эхлэх тэр мөчөөс эхлэн та нарын амьдрал руу урсан орох хүч энэ номонд агуулагддаг. Та нар уруу таталтыг сөрөн зогсох агуу хүчийг олох болно. Та нар хууран мэхлэгдэхээс зайлсхийх хүчийг олно. Та нар давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэх хүчийг олно. Судруудыг “амьдралын үгс” (С ба Г 84:85-ыг үзнэ үү) гэж нэрлэдэг ба Мормоны Номын тухайд энэ нь хамгийн үнэн билээ. Та нар эдгээр үгийн араас өлсөж цангаж эхлэх үедээ өөрсдийн амьдралыг илүү элбэг хангалуун болохыг мэдрэх болно.

Гэр орон дахь өсөн нэмэгдсэн хайр, эв эе, эцэг эх, хүүхдүүдийн бие биеэ дээдлэн хүндлэх явдал, сүнслэг болон зөв шударга байдал нэмэгдэх зэрэг амлалтууд хоосон амлалт биш бөгөөд харин Бурханд илүү ойртоход Мормоны Ном бидэнд туслах болно гэж бошиглогч Иосеф Смитийн хэлсэн тэр зүйлийн утга учир юм. …

Би 10 гаруй жилийн өмнө Мормоны Номын талаар дараах үгийг хэлж байсан.

“Бидний энэ номонд хэрхэн хандах нь мөнхийн үр дагавартай юу? Тийм ээ, нэг бол бидэнд адислал болж, эсвээс зүхэл болно.

Хожмын үеийн гэгээнтэн бүр энэ номыг насан туршдаа судлах ёстой. Эс бөгөөс тэрбээр сүнслэг байдал, оюун санааны эв нэгдлийг бүх амьдралд нь хангаж өгч чадах сүнсийг үл тоомсорлон үүнд хайхрамжгүй хандаж байгаа гэсэн үг юм. Мормоны Номоор дамжуулан Христийн хадан дээр итгэлээ төлөвшүүлж, төмөр бариулаас зууран барьж байгаа хөрвөгч, ингээгүй хүн хоёр ялгаатай.”

… Их Эзэнээс бидэнд өгсөн энэхүү гайхамшигтай, агуу бэлэгт хөнгөмсгөөр хандсанаар зүхлийг … өөрсөд дээрээ дуудахгүй байцгаая. Харин энэхүү бэлгийг зүрх сэтгэлдээ эрхэмлэн нандигнан хадгалж, үүнээс ирэх адислалуудыг хүртэцгээе.