2018
Сүм рүү гүйж орсон минь
2018 оны долоодугаар сар


Сүм рүү гүйж орсон минь

Даниэл Р.Томпсон, АНУ, Калифорни

Зураг
running around church parking lot

Зургийг Аллэн Гарнс

Нэг удаа би гүйх газар хайж байхдаа өөрийн хөрш зэргэлдээ байдаг нэг Сүмийн гадаах машины зогсоолоор гүйж үзэхээр шийдсэн юм. Энд гэрэлтэй, засмал зам тавигдсан байсан болохоор би их дуртай байв. Тэр байрыг тойроод 10-15 удаа гүйх юм бол энэ нь миний 3 милийн (4.8 км) гүйлтийн дасгал болж болохыг би олж мэдэв.

Миний машины зогсоолоор гүйх гүйлт 3 жилийн турш үргэлжилсэн юм. Зарим үед Сүмийн цуглаанууд болон бусад үйл ажиллагааны үеэр гүйдэг байсан учраас машины зогсоол дээр хүмүүсийг хардаг байлаа.

Хэд хэдэн удаа би хэн нэгэнтэй Сүмийн талаар ярих хэрэгтэй гэж бодсон ч яаж ярихаа огт мэдэхгүй байв. Нэг орой би ажлаасаа харьж яваад, тэнд зогсохоор мөн хэн нэгнийг олж магадгүй гэж бодоод, очиж үзэхээр шийдсэн юм. Би сүмийн байранд ороод, номлогчид номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилцлага хийгээд дуусах гэж байгааг олж мэдэв. Би өөрийгөө танилцуулж, бид үүдний өрөөнд суув. Тэнд тэд надад сайн мэдээний миний анхны хичээлийг зааж билээ.

Дараагийн хэдэн долоо хоногийн турш би номлогчидтой үргэлжлүүлэн уулзав. Намайг ариун ёслолын цуглаанд очиход тойргийн гишүүд намайг хайрлан хүлээн авч, нөхөрлөж, урам дэм өгдөг байсан юм. Би ойлгож мэдэн, сурч авч байсан зүйлсийнхээ талаар бодож үзээд, Сүмийн талаарх сонирхол минь баптисм хүртэхээр шийдсэн хэрэгцээ болон өөрчлөгдсөнийг ойлгосон. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ надаар хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг хийж байгаа гэж Сүнсээр өдөөгдсөн боловч уг шийдвэрийн талаар үргэлжлүүлэн бодож байлаа. Эцэст нь би 2001 оны 11-р сард 36 настай байхдаа баптисм хүртсэн юм.

Сүмийн машины зогсоолоор гүйх миний шийдвэр тэр үед надад тийм ч чухал санагдаагүй. Гэхдээ энэ нь миний хамгийн агуу адислалууд болох Сүмд гишүүн болж, эхнэр Жэннифэртэйгээ танилцан, Сан Диего Калифорни ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнх лацдан холбуулахад хөтөлсөн билээ.

Тиймээс, хэрвээ та танай цуглааны байрны машины зогсоол дээр хэн нэгэн хүн дасгал хийж байгааг харах юм бол өөрийгөө танилцуулаарай! Тэр танай тойргийн шив шинэ гишүүн болох ч юм бил үү, та мэдэхгүй шүү дээ.