2018
Ханна, Самуел хоёр
2018 оны долоодугаар сар


Судрын түүх

Ханна, Самуел хоёр

1 Самуел 1–3-аас.

Зураг
Hannah and Samuel 1
Зураг
Hannah and Samuel 2
Зураг
Hannah and Samuel 3

Ханна хүүхэдгүйдээ маш гунигтай байдаг байв. Тэр ариун сүмд залбирчээ. Хэрвээ хүүтэй болох юм бол хүүгээ Бурханд үйлчлүүлэхээр өсгөх болно гэж тэр амласан.

Ханна, түүний нөхөр хоёр хүүхэдтэй болжээ! Ханна түүнд Самуел гэж нэр өгөв. Бурхан өөрийнх нь залбиралд хариулсныг тэр мэдэж байв.

Самуелыг өсөх үед Ханна амлалтаа хадгалсан. Тэр ариун сүм дээрх прист болох Елигээс Бурханд хэрхэн үйлчлэхийг Самуелд заахыг гуйв. Ели Самуелыг халамжлан асрахад тусалсан.

Нэг орой Самуел орондоо байхдаа нэгэн дуу хоолойг сонсжээ. Тэр Елигээс өөрийг нь дуудсан эсэхийг асуув. Ели түүнд Бурхан Самуелтай ярихыг хичээж байгааг хэлсэн. Дараагийн удаа Самуел уг дуу хоолойг дуулаад, сонсов. Тэгээд Бурхан Самуелд хандан ярьсан. Самуел Бурханыг сонсож, Түүнийг дагажээ.

Би Бурханы талаар мэдэж авч, мөн Түүний зарлигуудыг дагаж чадна!