2023
Болгар, Пловдив
2023 оны 7-р сар


“Болгар, Пловдив,” Лиахона, 2023 оны 7-р сар

Сүм энд бий

Болгар, Пловдив

Зураг
Болгарыг дугуйлсан дэлхийн газрын зураг
Зураг
Пловдив хотын харагдац

Марица голын дагуу орших Плодив хот бол Болгарын хоёр дахь том хот бөгөөд улсынхаа соёл урлагийн төв болсон газар юм. Пловдив дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны цуглааны байрууд 2000 оны эхээр онцгойлон адислагдсан. Өдгөө Сүм Болгарт:

  • 2400 гишүүн (ойролцоогоор)

  • 7 салбар, 1 номлол

  • Гэр бүлийн түүхийн 7 төвтэй

Чуулганд бэлтгэх

Цвэтэлин Монэва хүүхдүүдээ Ерөнхий чуулганы үеэр сүнслэг туршлага олж авахад бэлтгэдэг. “Би Сүмийн удирдагчдаар дамжин ирэх Бурханы дуу хоолойг сонсохдоо мөн тэдний бидэнд өгдөг амар амгалан, баяр баясалд туйлын их баярладаг” гэж тэр хэллээ.

Зураг
Охинтойгоо залбирч буй ээж

Болгар дахь Сүмийн талаарх дэлгэрэнгүй

Зураг
placeholder altText

Болгарын Софи хотод байрлах энэ цуглааны байр бол гишүүдийн цугларах гол байр юм.

Зураг
placeholder altText

2019 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Болгарт айлчлах үеэрээ нэгэн гишүүнтэй гар барьж байгаа нь.

Зураг
placeholder altText

Болгарын шинэ хөрвөгчийн баптисм дээр гэр бүл, найз нөхөд нь цугларсан байгаа нь.