2023
Христийн шашинтан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
2023 оны 7-р сар


“Христийн шашинтан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Үйлс 11

Христийн шашинтан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Зураг
Есүс хүмүүст зааж байгаа нь

Христ шавь нартаа зааж байгаа нь, 9th-Century English School, © Look and Learn / Bridgeman Images

Үйлсийн номоос бид эртний Сүмийн Христийн шавь нарыг “Христийн шашинтан” (Үйлс 11:26) гэж дууддаг байсныг мэдэж авдаг. Үүний адилаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид сайн Христийн шашинтан байхыг эрмэлздэг. Гэхдээ Христийн шашинтан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Энэ бол итгэл үнэмшлийн энгийн нэг тунхаглал биш юм. Христийн шашинтан байна гэдэг нь энэ нэрээр дуудуулахаас илүү их зүйлийг шаарддаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) “Бид ямархуу Христийн шашинтан бэ? Өөрөөр хэлбэл, бид Христийг дагах аян замдаа хэр сайн байна вэ?”1 гэсэн асуултыг тавьсан.

Христийнхтэй адил зан чанар

Ахлагч Хэйлс биднийг Христийнхтэй адил дараах зан чанаруудыг хөгжүүлэх үедээ ахиц дэвшлээ үнэлэхэд урамшуулсан юм.2

  • Хайр

  • Итгэл

  • Золиослол

  • Халамж анхаарал

  • Үйлчлэл

  • Тэвчээр

  • Амар амгалан

  • Залбирал

  • Хөрвөлт

  • Эцсээ хүртэл тэвчих

Эх сурвалж

  1. Робэрт Д.Хэйлс, “Христтэй илүү адил Христийн шашинтан байх нь,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган

  2. Робэрт Д.Хэйлс, “Христтэй илүү адил Христийн шашинтан байх нь

  3. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), broadcasts.ChurchofJesusChrist.org.