2012
Би сайн мэдээнд хэрхэн бат бөх итгэлтэй байсан бэ?
2012 оны аравдугаар сар


Залуучуудад зориулав

Би сайн мэдээнд хэрхэн бат бөх итгэлтэй байсан бэ?

Би 12-той байхдаа баптисм хүртсэн бөгөөд олон жилийн турш гэр бүлээсээ цорын ганц Сүмийн гишүүн байлаа. Гэрийнхнээсээ ганцхан Сүмийн гишүүн байна гэдэг амаргүй байсан ч аз болж би сайн мэдээний сургаалуудыг ойлгож мэдэх болон итгэлээ бэхжүүлж, амьдралаа өөд татах үйл хэрэгт эдгээр сургаалуудыг ашиглахад тусалсан сайн удирдагчдаар адислагдсан юм. Итгэл бишрэлдээ чин үнэнч байхаар шийдсэнийхээ ачаар би өөрийнхөө амьдралд бас нэлээд хожуу гэр бүлийнхээ гишүүдийн амьдралд агуу адислалууд ирэхийг харсан билээ.

Бат бөх итгэлтэй хэвээр үлдэхэд надад тусалсан зарим зүйлийн тухай өгүүлье:

  • Залбирал, судруудыг өдөр бүр судлах зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтээ ойр бай. Тэрбээр бидний нөхцөл байдлыг сайн мэддэг. Түүнд ойр байсан нь би хэн бэ гэдгээ санахад надад тусалсан юм.

  • Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дага. Бошиглогчид, төлөөлөгчдийн зөвлөгөө үнэн гэдгийг би өөрийнхөө амьдралд харж, мэдэрсэн хүн.

  • Сайн мэдээгээр амьдрах нь энэ амьдралд ч, ирэх амьдралд ч амьдралыг илүү сайн болгоно гэдгийг ойлго. Энэ нь итгэлтэй хэвээр байж, жишгүүдээ дагахад надад тусалсан юм. Удирдагчид намайг ариун сүм явахад дэмжсэн нь мөнх амьдралын тухай ойлголттой болоход надад тусалсан.

  • Жишгүүдийг тань хуваалцдаг сайн найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүл. Зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг бөгөөд итгэлтэй байхад надад тусалсан сайн найз нараар би адислагдсан билээ.

  • Гэр бүлийн гишүүдтэйгээ ойр дотно бай. Би гэрийнхнээ хайрлаж, тэдэнтэй илүү ойр дотно харилцаатай байхыг хүсдэг байлаа.

  • Амьдарсан шиг амьдар. Жишгүүдийг чанд дагаж, Сүмийн хөтөлбөрүүдэд оролц. Эдгээр нь итгэлээ ашиглаж, үргэлж зөв сонголт хийхэд тань туслах болно. Зөв сонголт амьдралыг үргэлж аятай сайхан, илүү аз жаргалтай болгодог.