2012
Гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандах нь
2012 оны аравдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандах нь

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Зураг
Нийгмийн Халамжийн Бүлгийн тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

Айлчлагч багшлалт бол бидний шавь байх илрэл бөгөөд гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандаж, бие биедээ үйлчилж, бие биенээ хүчирхэгжүүлэх нэг арга зам мөн. Гэрээ бол Бурхан ба Түүний хүүхдүүдийн хоорондын ариун хийгээд урт удаан үргэлжлэх амлалт юм. “Бид гэрээний хүүхдүүд гэдгээ ойлгосон үед өөрсдийгөө хэн гэдгийг бас Бурхан биднээс юу хүсэн хүлээдгийг мэдэх болно. Түүний хууль бидний зүрхэнд бичигдсэн юм. Тэр бол бидний Бурхан, бид Түүний хүмүүс” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон хэлжээ.1

Айлчлагч багш нар бид айлчилдаг эгч нарынхаа ариун гэрээнүүдийг сахих хүч чармайлтыг улам хүчтэй болгож чадна. Ингэснээр бид мөнх амьдралын адислалуудад бэлтгэхэд нь тэдэнд туслах болно. “Их Эзэнтэй гэрээ хийсэн энэ Сүмийн эгч бүр хүмүүсийг аврахад тусалж, дэлхийн эмэгтэйчүүдийг манлайлан, Сионы гэр бүлүүдийг бэхжүүлж, Бурханы хаант улсыг байгуулахад туслах тэнгэрлэг үүрэг хариуцлагатай юм”2 хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард хэлжээ.

Бид ариун гэрээнүүдийг хийж, сахиснаар Бурханы мутарт зэмсэг болдог. Ингэснээр бид итгэлээ тод харуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх бие биенийхээ итгэлийг бэхжүүлэх боломжтой байх болно.

Судруудаас

1 Нифай 14:14; Moзая 5:5–7; 18:8–13; Сургаал ба Гэрээ 42:78; 84:106

Бидний түүхээс

Ариун сүм бол “бүх гэгээнтнүүдийн хувьд талархлын газар” мөн гэдгийг Их Эзэн 1833 онд Бошиглогч Иосеф Смитэд илчилсэн билээ. Энэ бол “хэд хэдэн дуудлагууд хийгээд албан тушаалуудад тохинууллын ажилд дуудагддаг тэд бүгдийн зааврын газар байхын тулд юм; тэд өөрсдийн тохинуулал, онол, зарчим мөн сургаалд мөн түлхүүрүүд нь та нарт олгогдсон дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх зүйлийн ойлголтод төгөлдөржихийн тулд юм” (С ба Г 97:13–14).

Иллинойн Науву дахь Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар 1840-өөд оны эхээр ариун сүмийн ёслолуудад бэлтгэхэд бие биедээ тусалсан ажээ. Наувугийн Ариун сүмд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хүлээн авсан санваарын дээд ёслолуудад “бурханлаг чанарын хүч илэрхийлэгд[сэн]” (С ба Г 84:20). “Гэгээнтнүүд гэрээнүүдээ сахисан үед энэ хүч улам бэхжиж, тэр үед тулгарсан болон хожим нь тохиолдсон хүнд сорилт бэрхшээлүүдэд тэдэнд түшиг тулгуур болж байлаа.”3

Өнөөдөр Сүмийн хэмжээнд дэлхий даяарх итгэлтэй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ариун сүмд үйлчилж, зөвхөн ариун сүмийн гэрээнүүдээр дамжин ирдэг адислалуудыг хүлээн авах хүч чадлаа өсгөн нэмэгдүүлсээр байна.

Эшлэл

  1. Рассел M.Нелсон, “Covenants,” Лиахона, 2011оны 11-р сар, 88.

  2. М.Рассел Баллард, “Women of Righteousness,” Лиахона, 2002 оны 12-р сар, 39.

  3. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 133.

Иллинойн Наувугийн Ариун сүм,Скотт Гудвин