2012
Залбирал ба амар амгалан
2012 оны аравдугаар сар


ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛАВ

Залбирал ба амар амгалан

Нэг орой би ээжтэйгээ ам муруйснаас болж сэтгэл санаа хямрав. Тэгээд залбирахаар шийдлээ. Сэтгэл санаа тааруухан байсан болохоор би “сүнслэг байхыг” хүсээгүй ч залбирал надад аз жаргалтай байхад туслахын хамт маргааныг намжаахад хэрэгтэй байв. Ээжийг өрөөнөөс гарч явсны дараа би залбирлаа. “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь ээ, өнөө орой би Танд хандаж байгаа учир нь гэвэл…” Үгүй ээ, би нүдээ нээж, гараа дэлгэлээ. Нэг л таатай санагдахгүй байлаа. Дахиад залбирч үзэв. “Тэнгэрлэг Эцэг минь, надад … хэрэгтэй байна.” Энэ ч бас хачин сонсогдов. Сатан намайг Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйж залбирахыг болиулах гэж чармайж байгааг би мэдэрлээ.

Гэнэт би баярлалаа гэж хэлэх сүнслэг өдөөлтийг хүлээн авав! Тэгээд баярлалаа гэж хэлтэл Тэнгэрлэг Эцэгтээ баярласан талархснаа илэрхийлэх ёстой олон зүйл оюун ухаанаас минь ундарч эхэллээ. Түүнд талархлаа илэрхийлсний дараа асуудлаа ярилцлаа.

Үүний дараа би гайхамшигтай амар амгаланг дотоод сэтгэлдээ мэдрэхэд Тэнгэрлэг Эцэг бас эцэг эх минь надад хэчнээн их хайртайг болон өөрийгөө Бурханы хүүхэд гэдгийг сүнсний дулаан мэдрэмжээр мэдсэн. Тэгээд би ээжээсээ уучлалт гуйж бас ээжийнхээ уучлалыг хүлээн авсан юм.