2009
Аароны санваартан Залуу Эрэгтэйчүүдэд
2009 оны нэгдүгээр сарын


Аароны санваартан Залуу Эрэгтэйчүүдэд

Зураг
Young Men general presidency

Чарльз В.Дейлквист (дунд нь), ерөнхийлөгч; Дийн Р. Бөргесс (зүүн талд), нэгдүгээр зөвлөх; Майкл А.Найдер, хоёрдугаар зөвлөх.

“Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм” (1 Тимот 4:14) хэмээн Паул Тимотод бас Аароны санваар эзэмшигч бүрд маш чухал зүйлийг сануулсан юм. Паул санваарын ач холбогдлын тухай өгүүлсэн байна.

Санваараа “бүү үл хайхар” гэсэн нь юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, энэ бол санваараар дамжин ирдэг адислалуудыг хүлээн авахуйц зохистойгоор амьдрах гэсэн үг юм. Бодол санаа, үг хэл, үйлдлээ цэвэр ариун байлгахыг бид баталгаатай болгох ёстой. Бид хийдэг юм болгондоо “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” болохоор амьдрах ёстой. Үүнд өдөр бүр залбирч, судар унших, семинарт явж, аравны нэгийг төлдөг байх, боломжтой газарт нас барагсдын өмнөөс баптисм гүйцэтгэхийн тулд ариун сүмд явах нь орно.

Хоёрдугаарт, энэ бол бусад хүмүүсийн амьдралыг адисалж, үйлчлэхийн төлөө санваарыг ашиглахын тулд санваараа эрхэмлэн дээдлэх ёстой гэсэн үг юм. Бид санваарын үүрэгт ажлаа гүйцэтгэснээр, хувиараа болон чуулгаараа үйлчлэл хийснээр, эсвэл эелдэг найрсаг үг, инээмсэглэл, нөхөрсгөөр мөрийг нь алгадан, нуруун дээр нь илэх хэрэгтэй хэн нэгэнд гэр орон, сургууль, ажил дээрээ хүрч нөлөөлөх замаар санваарын үүргээ гүйцэтгэдэг.

Гуравдугаарт, санваар болон санваарын үүрэгтээ суралцах явдал мөн. Санваарын тухай судрууд, ялангуяа Алма 13, Сургаал ба Гэрээний хэсэг 13, 20, 84, 107, 121-ийг уншиж тунгаан бод. Хамгийн сүүлчийн ерөнхий чуулганы санваартнуудын хуралдаан дээр хэлсэн үгсийг уншиж, “Санваарын үүргээ эрхэмлэн биелүүлэхэд туслах талаар сурч мэдсэн зүйлээ би хэрхэн хэрэгжүүлж болох вэ?” гэж өөрөөсөө асууж бай.

Бид та нарт хайртай. Бид та нарт итгэдэг. Та нар санваараа эрхэмлэн дээдэлсэн үед бүрэн цагийн номлогч болж Их Эзэнд үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэх болно. Паул Тимотод амласанчлан, үйлчлэл, үлгэр дуурайл чинь та нарын болон эргэн тойрон дахь хүмүүсийн тань амьдралыг адислах болно. Бурхан ажил үйлсийг тань адислах болтугай.