2009
Шинэ найз нартай болох нь
2009 оны нэгдүгээр сарын


Шинэ найз нартай болох нь

Дейв Ж.Грийн, Англи, Нэгдсэн Хаант Улс

Би номлолоосоо хойш хэдэн жилийн дараа ганц ч хүн танихгүй өөр хот руу шилжив. Би институтэд явахдаа өмнө нь надад тохиолдож байсны нэгэн адил, шинэ найз нартай болно, эндхийн ганц бие бусад залуу хүмүүстэй харилцаа холбоотой болно гэж хүсэн хүлээж байлаа.

Гэвч, эхний үед энэ нь хэцүү байлаа. Хүмүүс надад найрсаг ханддаг байсан. Гэвч нэг л дасаж өгөхгүй, заримдаа ганцаардаж байгаа ч юм шиг санагдана. Бас бие биеэ аль хэдийн сайн мэддэг болсон хүмүүсээс ч дөлөх болов. Ингээд би тэр даруй Сүмээс гадуур сайн найз нартай боллоо.

Институтэд явахгүй байх нь явснаас илүү амар юм шиг заримдаа санагдах болов. Надад машин байдаггүй байсан тул Институтэд очихын тулд долоо хоног бүр явган юм дугуйгаар явах хэрэгтэй байдаг байв. Адил нийтлэг сонирхол бүхий сайн найз нарыг би эндээс олсон юм. Түүнээс гадна, би институтийг аль хэдийнэ өмнө нь төгссөн байсан юм.

Гэсэн ч, институтэд явахгүй байх бүх шалтгааны талаар эргэцүүлэн бодоход, институт дээр заалгасан хичээл болон тэнд танилцсан найз нарынхаа улмаас өнгөрсөн хугацаанд би хичнээн их өсч хөгжсөнөө саналаа. Институт гэрчлэлийг минь өсгөж, надад зориулсан Их Эзэний төлөвлөгөөг илүү сайн ойлгоход надад тусалсан байв. Би институтэд байнга явж байхаар шийдэв. Ингэснийхээ төлөө ч би баяртай байдаг. Тэр жилдээ би институт дээр аажимдаа сайн найз нартай болов. Би олон үйл ажиллагаанд урилга хүлээн авч улам бүр завгүй байх болов.

Шинэ газарт институтэд явахад эхний үед хэцүү байсан ч, би яаж ийгээд явахаа болиогүй учир сүнслэг болон нийгмийн олон адислал хүлээж авсан билээ. Эдгээр адислалуудыг би өөр арга замаар хүлээн авч чадахгүй байсан юм.