2009
Итгэлээ харуулсан нь
2009 оны нэгдүгээр сарын


Итгэлээ харуулсан нь

Малинда Моррисон, Баруун Австрали, Австрали

Би институтэд дуртай болсон нь семинараас эхэлсэн юм. Би 14-тэйдөө Сүмд элссэн. Энэ үеэс сурч мэдэхийг өгүүлшгүй ихээр хүсдэг боллоо. Сайн мэдээнээс суралцах нь надад таалагддаг байлаа. Би семинарт танилцсан гайхан биширмээр анд найз, багш нараа хайрладаг болсон.

Заримдаа семинарт явах нь хэцүү байлаа. Сүмийн гишүүн биш гэрийнхэн маань намайг семинарт явахыг дэмждэггүй байв. Гэвч би Хожмын Үеийн бусад Гэгээнтнүүдийн туслалцаатайгаар өглөө эрт болдог семинарт явах боломжтой болсон юм. Намайг Сүмийн гишүүнчлэлдээ буурь суурьтай хандаж байгааг гэрийхэн маань хардаг байлаа. Энэ бол надаас хүсэн хүлээдгээс илүү ихийг хийх гэсэн миний арга байв.

Намайг өсвөр насандаа байх үед семинар амьдралыг минь баялаг болгосны нэгэн адил институт намайг залуу насанд хүрэгч байх үед амьдралыг минь баялаг агуулгатай болгосон билээ. Би Христийн үгсийг зүрх сэтгэл, оюун ухаандаа нөөцөлж чадсан юм (С ба Г 6:20; 84:85-ийг үз). Эдгээр сургаалууд номлогчийн хувьд Их Эзэнд илүү үр ашигтайгаар үйлчлэхэд надад тусалсан юм.

Би институтэд баярлан талархаж явдаг. Энэ бол сүнслэг нөлөө бүхий хөтөлбөр гэдгийг би мэднэ. Учир нь би институтын адислалуудыг өөрийнхөө болон өрөөл бусдын амьдралд харсан хүн.