2009
Санал зөвлөмж
2009 оны нэгдүгээр сарын


Санал зөвлөмж

Шинэ салбараа “гэрээ” болгосон минь

Би саяхан төрөлх хот Ченнайгаас хол Энэтхэгийн Бангалорт ажилд орлоо. Шинэ ажил маань таалагдсан ч, шинэ салбарт явах нь нэг л өөр байлаа. Би энд гадны хүн шиг санагдаж, хуучин салбараа санах болов. Тэгтэл ашгүй 2008 оны нэгдүгээр сарын Лиахонагаас “Аль ч тойргийг ‘гэрээ болгох нь’ өгүүллийг уншлаа. Миний санаа амарч, гишүүдэд өөрийгөө танилцуулж эхэллээ. Бас дуудлага авч, шинэ найз нартай болов. Хамгийн чухал нь би юуны учир сүмд ирдэгээ улам сайн мэддэг болсон юм. Одоо би шинэ хүмүүс рүү өөрөө хүрч очдог болсон. Энэхүү өгүүллийн төлөө та бүгдэд баярлалаа.

Жозеф Айзик, Энэтхэг

Сайн мэдээг номлоход Лиахона надад тусалдаг.

Би Лиахонаг үргэлж авч явдаг. Иймээс сургаалыг зааж болох олон хүнийг номлогчдод уулзуулах боломжтой болсон юм. Би эмнэлэг дээр үзүүлэх ээлжээ хүлээж байхдаа Лиахонаг уншихад хүмүүс энэ сэтгүүлийг шохоорхон ажигладаг байлаа. Чухам энэ үед л Есүс Христийн сайн мэдээний тухай, Бурхан бидэнд заасан авралын төлөвлөгөөний тухай тэдэнтэй ярилцах боломж олддог билээ. Хаашаа ч явсан Лиахонаг биедээ авч явах нь Есүс Христийн тухай хүмүүстэй ярилцаж, сайн мэдээг тэдэнд номлоход надад тусалдаг.

Маргарита Херрера де Белло, Мексик