2009
Мормоны Номыг хэвлэсэн нь
2009 оны нэгдүгээр сарын


Бошиглогч Иосеф Смитийн амьдралаас

Мормоны Номыг хэвлэсэн нь

Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Мелкизедек санваартнууд болон Нийгмийн Халамжийн Бүлгийн 2007 оны хичээл, 2007), 8–9, 135–37; History of the Church, 1:71–80-аас өөрчлөн авав.

1829 онд Иосеф Смит бичээч Оливер Каудерийн туслалцаатайгаар Мормоны Номын орчуулгыг дуусгажээ.

Оливер оо, Их Эзэн бидэнтэй хамт баярлаж байгаа даа.

Одоо бид энэ агуу номыг хэвлэх л хэрэгтэй байна.

Иосеф, Оливер хоёр Нью-Йоркийн Палмира руу очиж, хэвлэгч Эгберт Б.Грандинтай ярилцав.

Бидэнд энэ ном 5000 хувь нэн даруй хэрэгтэй байна.

5000 номыг хэвлэхэд өртөг нь 3,000 доллар болно. Та нарт ийм олон ном хэрэгтэй юм байж. Ийм том номыг хэвлэхэд жил гаруй хугацаа шаардагдана даа.

Хэдэн сарын дараа ноён Грандин, Иосеф төлбөрөө хийж чадахгүй юм биш үү гэж санаа нь зовж эхэлжээ. Тэрээр баталгаа хүлээж автлаа Мормоны Номыг хэвлэхээ зогсоов.

Би Мормоны Номыг хэвлүүлэхийн тулд фермээ барьцаанд тавилаа. Фермээ барьцаанд тавьсан нь ноён Грандины санааг амраав бололтой.

Маш сайн байна, Мартин!

Ноён Грандин өмнөх хэвлэгчээс илүү хурдан хэвлэгч шинэ машин тавьсан нь хэвлэх ажлыг түргэсгэжээ. Гэсэн хэдий ч номыг хэвлэх ажил их цаг авсан юм.

Ноён Грандин, бид бараг л дууслаа. Харин долоохон сар болсон байна шүү.

Цаг хугацаа хэрхэн ийм хурдан өнгөрснийг би огт ойлгосонгүй.

Мормоны Ном хэвлэгдсэн болохоор Сүмийг зохион байгуулахыг Их Эзэн Иосефт зарлиг болгосон юм. 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд 60 гаруй хүмүүс эцэг Петр Витмерийн гэрт цуглав.

Тавтай морилогтун, ах эгч нар аа.

Гишүүд Иосефыг бошиглогчоор дэмжин батлаад, ариун ёслолоос хүртэв.

Сүм цөөхөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн ч, Иосеф хожим нь Көртландад Сүмийн хувь заяаны талаар ах нарт хандан үг хэлсэн ажээ.

Та нар өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг, дараа нь бүх дэлхийг дүүргэх болно.

Зураг чимэглэлийг Сал Веллюто, Южинио Маттози нар