2010
Их Эзэний талд бай
2010 оны Зургадугаар сар


Их Эзэний талд бай

From “Friend to Friend,” Лиахона, 1999 оны дөрөвдүгээр сар, F2–F4.

Зураг
President Dieter F. Uchtdorf

Би бага байхдаа Германы Звикауд амьдардаг байв. Эмээгийн маань нэг найз шулуун цагаан үстэй хүн байлаа. Түүний нэрийг Эвиг эгч гэдэг. Тэр эмээг маань сүмд явахыг урьсан юм. Манайхан тэнд очоод олон хүүхэд байхыг харсан. Бидний сэтгэлийг хөгжим ялангуяа дуулах нь маш их хөдөлгөсөн. “Jesus Wants Me for a Sunbeam,” (“Есүс намайг нарны цацраг байхыг хүсдэг”) гэдэг дуу миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм.1 Би энэ дууг дуулахад Есүстэй маш ойрхон байгаа мэт санагдсан. Тэр намайг нарны цацраг байгаасай гэж хүсч байгааг би мэдэж байлаа. Би тэр дуунд—дуртай хэвээр бөгөөд Аврагчийн тухай гэрчлэлийг өгсөнд нь бас дуртай.

Манай гэр бүлийнхэн—надаас бусад нь, учир нь би зургаан настай—байсан бүгд баптисм хүртэж, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болсон. Найман нас хүрээд нийтийн усан санд аав маань надад баптисм хүртээв.

Намайг 11 настай байхад гэр бүлийнхэн маань Зүүн Герман уруу нүүх хэрэгтэй болсон юм. Бид Баруун Германы Франкфурт уруу нүүлээ. Би Звикау дахь салбараас томгүй Франкфурт салбарт явдаг байлаа. Франкфуртын цуглааны байр нь жижигхэн байсан бөгөөд доод хонгилд хичээлийн ангиуд нь байв. Номлогчид сайн мэдээний чухал зарчмуудыг бидэнд заана.

Нэг номлогч, Ахлагч Стрингхам Агуу Үнэт Сувд дээрээс, ялангуяа Мосе Бурханы хүү гэдгээ заалгуулж байгаа хэсгээс (Moсe 1:3–4-г үз), зааж байсан нь намайг үнэхээр гайхшруулж билээ. Мөн Ахлагч Стрингхам судар “Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?” гэж хэлдгийг надад заасан. (Ром 8:31). Энэ нь надад тайвшрал ба зоригийг өгсөн. Учир нь тэр үед Германы ирээдүй бүрхэг байв. Франкфурт хотын байшин барилга бөмбөгдүүлж сүйдсэн байлаа. Энэ сургамж насан туршид минь надтай хамт үлдсэн. Энэ нь надад Их Эзэний талд байх хэрэгтэйг заасан юм. Их Эзэний талд байхгүй байхыг би зөвшөөрч чадахгүй.

Хүүхдүүд та нарыг би бошиглогчдын үгсийг дагахыг уриалж байна. Тэгвэл та нар 6, 9, 11, 19 эсвэл над шиг 69 настай байсан ч хамаагүй асуултуудынхаа хариултуудыг олох болно.

Эшлэл

  1. “Jesus Wants Me for a Sunbeam,” Children’s Songbook, 60.

Дэвсгэр: чимэглэлийг Диллийн Марш; ном © Getty Images