2010
Сайн мэдээний талаар суралцсан нь
2010 оны Зургадугаар сар


Сайн мэдээний талаар суралцсан нь

Нийтэти Т.Раабауа, Кирбати

Би халамжтай сайн эцэг эх болон ах дүүтэйгээ дөрвүүлээ даруухан гэрт бага насаа өнгөрөөсөн. Эцэг эх маань биднийг хайрладаг, бид ч тэдэндээ хайртай байлаа. Тэд бидэнд сайн сайхан бүхнийг л хүсдэг байсан. Хэдийгээр тэд бидний хүссэн бүгдийг авч өгч чадахгүй ч биелүүлэхийг л хүсдэг байв. Биднийг аз жаргалтай байлгахын тулд тэд маш их хөдөлмөрлөдөг байв.

Том болсон хойноо Кирбатигийн Сүмийн сургуульд суралцахаар гэрээсээ явлаа. Аав маань сайн боловсролтой болох юм бол сайн ажилтай болж, гэр бүлдээ тусалж чадна гэж захив. Сүмийн сургуульд элссэний дараа би баптисм хүртэв.

Сүмийн гишүүн болоод миний хамгийн анхны хийсэн зүйл бол Мормоны Ном унших байлаа. Мормоны Номыг уншсанаар Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэл маань хүчирхэгжсэн. Хэрэв Мормоны Ном нь Бурханы үг юм бол Иосеф Смит Бурханы үнэн бошиглогч мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий дээрх үнэн сүм гэдгийг мэдэж авсан. Итгэлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, хэдэн жилийн дараа ээж, ах, эгч нар маань баптисм хүртэв.

Есүс Христийн сайн мэдээ миний амьдралыг өөрчилж, Бурханд үйлчлэх, бидний итгэлийг олоогүй хүмүүст туслах хүслийг надад өгсөн. Би бүрэн цагийн номлолд үйлчилж, бодгалиудыг Бурхан уруу авчрах ажил хийх боломжтой байгаадаа маш их баярладаг.