2010
Бурханы үгсээр дамжуулан хамтдаа байх нь
2010 оны Зургадугаар сар


Бурханы үгсэд үгсэд хамтдаа бай

Германы Берлин дэх семинарын ангийхан судраас эш татсан зарим бодлоо хуваалцаж байна.

Судар та нарын хувьд ямар утга учиртай вэ? Судраас бид гэрчлэлийг хэрхэн олж авах вэ? Судрыг бид хэрхэн илүү сайн ойлгох вэ?

Дэлхий даяарх бусад олон Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн адил Германы Берлин Гадасны Дахлем тойргийн залуу эмэгтэйчүүд өглөө бүр сургуульдаа очихын өмнө семинартаа сууж эдгээр асуултын хариултуудыг олж байна. Тэдний судрын мэдлэг гүнзгийрч, амьдралд нь гүн нөлөөлсөн байна. Тэд өөрсдийн мэдрэмжээ бусадтай хуваалцахад бэлэн бөгөөд хуваалцахыг ч хүсч байна.

Судраас ирэх хариултууд

Залуу эмэгтэйчүүдийн чухал туршлагуудын нэг нь асуултуудынхаа хариуг судруудаас судлах явцдаа олдог ажээ.

Заримдаа судруудаас суралцаж байхад хуудсаас хариулт тодрон ирдэг. “Гэвч ихэвчлэн эргээд тэр судар надад хүчтэй нөлөөлсөн шигээ нөлөөлдөггүй. Учир нь энэ бол тухайн үед надад тусалсан бодлууд ба Сүнс юм” гэж 16 настай Сара Груз хэлэв.

16 настай Денис Реинер мөн ижил туршлагатай ажээ. Түүнд асуулт гарсан үед судраа нээж, онгойлгосон судрын хуудсаас хариултыг олж хардаг гэдгээ дурслаа. Энэ нь түүнийг гайхшруулсан ч тэр ихэвчлэн, “чи бага зэрэг удирдагдлаа гэдгээ мэдэж байна уу, хэрэв судруудыг тогтмол унших юм бол үнэхээр бүх асуултын хариултыг олно” гэж хэлдэг.

Судруудаар дамжин нэгдсэн нэгдэл

Христийн Сүмийн гэгээнтнүүд нэгдмэл байхад нь судрууд тусалдаг гэдэгт эдгээр залуу эмэгтэйчүүд итгэдэг. “Сайн мэдээ судруудад байдаг. Бид тэр талаар маргалдаж, цэц булаалдах ёсгүй. Зарчмууд нь тэнд байдаг. Энэ л биднийг нэгдмэл байлгаж чадна” гэж 16 настай Елизабет Кларк хэлж байна.

Сара үүнтэй санал нийлж: “Дэлхий даяар нэг судартай учир сайн мэдээ нэгэн ижил байдаг. Дэлхийн хаана ч очсон адилхан. Нэг ижил сургаал, нэг ижил итгэлтэй учраас та нар үргэлж гэртээ, сүмдээ байгаа юм шиг л мэдрэмж мэдэрч чадна” гэж хэлэв.

“Сайн мэдээ тодорхойгоор илэрхийлэгдсэн байдаг” болохоор Мормоны Ном нь ялангуяа маш чухал. Хэрэв бид судруудыг дагах юм бол бид нэгдмэл болж мөн нэгдмэл хэвээр үлдэхэд тусалдаг” гэдэгт 17 настай Сара Кларк итгэдэг.

Энэ нэгдэл Сүнсийг дэмждэг. Бид бүгд сайн мэдээтэй зохицолтой байх юм бол заах Сүнсийг мэдэрч чадна. Харин зөрчилдөөн байх юм бол Сүнсийг та ерөөсөө мэдрэхгүй” гэж Елизабет хэлэв.

Семинараар дамжуулан илүү сайн ойлгох нь

Судруудыг илүү сайн ойлгож, ойлголт маань улам өсч хөгжих тусам эдгээр залуу эмэгтэйчүүд бүгд семинар үнэхээр чухал хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. “Семинарын ангид судрууд дээрх хүмүүсийн талаар, тэдний тухай түүхүүдийг маш их суралцдаг” гэж Денис хэлэв.

“Семинар миний амьдралын нэг хэсэг. Би энэ нь чухал гэдгийг мэднэ. Та нар хувиараа судлах ёстой. Дараа нь семинар дээрээ хамтдаа суралцдаг” гэж 17 настай Лесли Реинер хэлж байна.

Сара үүн дээр нэмж, “Би өглөө бүр семинарын ангидаа очиж судруудаас судлахыг тэсч ядан хүлээдэг. Миний гэрчлэл хүчирхэгжсэн. Энэ нь нэгэн онцгой цаг үе гэж би бодож байна” гэв.

Сарагийн хувьд семинар мэдрэмжээ хуваалцах газар аж. “Миний хувьд эхлээд энэ нь хэцүү байсан. Учир нь ээж маань семинарын багш. Тиймээс би бодол санаагаа тэр болгон ил гаргаж чаддаггүй байсан” гэж тэр хэлэв. Гэвч тэр түүнийгээ ялж, семинар өөрийн сайн мэдээний тухай асуултууд, бодол санаа, мэдрэмжийг илэрхийлэх аюулгүй газар гэдгийг мэджээ.

Судруудын нөлөө

Судрууд эдгээр залуу эмэгтэйчүүдийн амьдралд жинхэнэ бодит нөлөөг үзүүлжээ. Тэд олон арга замаар судруудыг хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Үүний жишээ нь: судруудаас судлах нь өөрсдийнх нь болон бусдын асуултуудад хариулахад тусалсан байна. “Хэрэв та нар судрууд болон түүн дээрх зарчмуудыг ойлгож байгаа бол хэн нэгэн сайн мэдээний тухай асуухад өөрсдөө ойлгож байгаа учраас түүнийг илүү сайн тайлбарлаж чадна. Энэ нь маш хялбар байдаг”” гэж Елизабет хэлж байна.

Нэмж хэлэхэд, Денис судруудаар дамжуулан хүч чадал, урам зоригийг олжээ. “Хэрэв та нар зүгээр л өнгөрсөн үед хүмүүс ямар уруу таталтанд орж, тэднийг хэрхэн даван туулах чадвартай байсныг уншсанаар өнөөдрийн та нарыг хүчирхэгжүүлэх болно. “Судруудаас сайн мэдээний бүх адислалуудын тухай уншихад, итгэлтэй байдлынхаа хариуд юу олж авахыгаа та нар мэдэх болно. Мөн үүнийг мэдэх нь сайн хэрэг” гэж тэр хэлэв.

Тэдний амьдралд судрууд нөлөөлсний учир эдгээр залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө ирээдүйн агуу ойлголт, гэрчлэл уруу хөтлөх зам дээр харж байна. Мөн тэд Бурханы үгээр дамжуулан хаа сайгүй байгаа Хожмын үеийн Гэгээнтнүүдтэй нэгдсэнээ мэдэрч байна.

Хөл үймээнтэй Германы нийслэл Берлин хотын дунд нэгэн семинарын оюутнууд судруудын хүчийг суралцжээ.

Гэрэл зургийг Давид А.Эдварс, тайлбартайгаас бусад нь, Вранденбургийн Хаалганы гэрэл зураг © Getty Images

Судруудын гэрэл зургийг Матай Реиер, © IRI