2010
Тэр сонсож байна
2010 оны Зургадугаар сар


Тэр сонсож байна

“Их Эзэн өөрийн хүмүүсийн залбирлуудыг сонссон” (Moзая 27:14).

  1. Девон, залбирал хийх цаг боллоо.

    Харин би бэлэн.

  1. Үгүй ээ, Девон. Залбирахдаа өвдөг сөхрөн, гараа зөрүүлэн, нүдээ аних ёстой. Чи мөн хөдөлгөөнүй байх ёстой. Үүгээрээ Тэнгэрлэг Эцэгийгээ хүндэтгэж байгаагаа харуулдаг.

    Девон тоглоомон машинаа шидээд, гараа зөрүүлэн, ээжийнхээ дэргэд өвдөглөн суув.

  1. Тэнгэрлэг Эцэг намайг яаж сонсдог юм бэ? Түүнд чих байдаг уу?

    Тийм, Түүнд чих байгаа. Тэр залбирахад чинь чамайг сонсдог.

  1. Девон залбирлаа хэлж дуусгаад, толгойгоо бөхийж, гараа хумхисан чигээрээ хэсэг хугацааг өнгөрөөлөө.

    Тэр юу ч хэлсэнгүй. Тэр сонсож байгаа гэдэгт та итгэлтэй байна уу?

    Ер нь бол Тэнгэрлэг Эцэг чихэнд хэлэхийн оронд бидний зүрх сэтгэл, бодол санаанд ярьж, залбиралд маань хариулдаг. Тэр үүнийг Ариун Сүнсээрээ дамжуулан хийдэг.

  1. Девон хэн нэгэнтэй юмаа хуваалцахад чамд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

    Сайхан.

    Харин тоглоомоо шидэх зэрэг муу зүйл—хийхэд чамд ямар байдаг вэ?

    Надад муухай байдаг.

    Эдгээр мэдрэмжүүдээр дамжуулан зөв ба бурууг мэдэхэд Ариун Сүнс бидэнд тусалдаг. Тэр мөн бид илүү аз жаргалтай байхын тулд юу хийхээ мэдэхэд тусалдаг.

  1. Тэнгэрлэг Эцэг сонсдог гэдгийг мэдэх бусад арга замууд бий. Эмээ нь санваарын адислал аваад бие нь сайжрахад Тэр хэрхэн тусалсныг санаж байна уу?

    Тийм, эмээгээ сайжирсанд би баяртай байсан.

  1. Тэнгэрлэг Эцэгийн ярьж байгааг чи сонсохгүй байгаа болохоор Тэр чамайг сонсохгүй байна гэсэн үг биш. Тэр чамтай хамт гэдгээ мэдүүлэхийн тулд дулаан, сайхан мэдрэмжийг Тэр чам уруу илгээдэг.

  1. Девон баяр хөөртэй болов.

    Тэнгэрлэг Эцэг намайг сонсдог юм байна гэдгийг би мэдлээ, ээж ээ.