2010
Санал зөвлөмж
2010 оны Зургадугаар сар


Санал зөвлөмж

Агуу жил улиран ирж байна

Шинэ Лиахона сэтгүүл надад үнэхээр таалагдлаа. Өгүүллэгүүдийг насны ангиллаар зохицуулсан нь таалагдсан ялангуяа надад хамгийн ихээр тусалж байгаа залуучуудын болон интернэтийн буланд нь илүү их дуртай. Энэ жил агуу жил байх болно хэмээн тэсч ядан хүлээж байна!

17 настай Т.Роланд, Пангасинан хот, Филиппин

Би Ариун Сүнсийг мэдэрсэн

Би өнөөдөр шинэ Лиахонаг уншиж байхдаа Ариун Сүнсийг хүчтэй мэдэрсэн. Би Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн дуудлагатай, энэ шинэ булангаараа дамжуулаад Тэнгэрлэг Эцэг залуучуудын талаар агуу зүйлийг хийж байгааг харж байна. Энэхүү өөрчлөлт нь манай гэр бүл, манай залуу эмэгтэйчүүд, дэлхий даяарх сүмийн гишүүдэд их ач холбогдолтой байх болно гэдгийг ойлгож байна.

Шанин Палма Санхуйза, Чили

Хамгийн шилдэг нь

Жилийн өмнө би сүмийн бүх сэтгүүлийнхээ захилгыг Лиахона сэтгүүлээр сольсон. Энэ нь надад сүмийн сэтгүүлүүдийн хамгийн шилдэг мэдээллийг бас дэлхийн дахины талаар илүү өргөн хүрээтэй ойлголтыг өгч байна. Гэхдээ заримдаа нийтлэлийн байдал нь будилмаар санагдсан юм.

Шинэ Лиахонагийн хувьд миний бүх эргэлзээ тайлагдаж агуулга нь тодорхой болсон. Лиахона сэтгүүл сайн мэдээг хувиараа судлах миний үйл ажиллагааны хэсэг байсаар байх болно. Бүр урьд урьдынхаас ч илүү шүү.

Ларри Д.Камп, Баруун Виржини, АНУ